ОХУ бензин болон дизель түлшний экспортоо Беларусь, Армени, Казахстан, Киргизстанаас бусад улсууд руу түр хугацаанд зогсоосон гэх мэдээлэл гаднын хэвлэлүүдээр өчигдрөөс гарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор манай улсад шатахуун хомсдох эрсдэлтэй гэж иргэд болгоомжилж, ШТС-ийн гадна урт дараалал үүсгэж эхлээд байсан юм. Тус асуудалтай холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр мэдээлэл хийв.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:
-Үүсээд байгаа асуудлын талаар товч мэдээлэл өгье. Ангарскийн үйлдвэр хоёр сар гаруй хийсэн засварын ажил бүрэн дууссан. Экспортыг зогсоосон тогтоол нь энэ үйлдвэрийн засварын ажилтай холбоогүй. Өнөөдрийн байдлаар манай улс АИ92 болон дизель түлшний 30 гаруй хоногийн нөөцтэй байна.
Гэхдээ тогтоолд зааснаар Евро Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой байгаа. Үүнд Роснефть компаниас манай улсад өгдөг дизель түлш багтах боломжтой гэж бид харж байна. Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна. Манай улсын авдаг дизель түлш уг хоригт багтаагүй гэж ойлгож болно.
Харин манай улсын импортолдог АИ92 авто бензин хоригт орсон байна.
ОХУ дотооддоо Евро-5 ангиллын бензин хэрэглэдэг бол манай улс Евро-2-ыг авч хэрэглэдэг учраас Ангарскийн газрын тосны үйлдвэрийн Евро-2 авто бензин энэ тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Энэ талаар хоёр хоногтоо багтаан нийтэд мэдээлнэ.
Тогтоолд Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол уг хоригт хамаарахгүй байх магадлалтай гэсэн үг, өгүүлбэр бий. Монгол Улсын 2023 онд байгуулсан Засгийн газар хоорондын Комиссын 24 дүгээр зүйлд заасан газрын тосны бүтээгдэхүүнийг захиалсан хэмжээгээр бүрэн нийлүүлэх арга хэмжээ авах гэсэн агуулга байгаа. Энэ хүрээнд ОХУ-тай эдгээр агуулгыг тавьж ярилцана.
Роснефт компанитай бид олон цагийн турш ярилцлаа. Манай улс шатахууны зах зээлийнхээ 85-90 хувийг Роснефт компаниас авч байна. 2023 оны есдүгээр сарын 23-25-нд ОХУ-ын Төрийн думын дарга Монголд айлчилна. Энэ айлчлалаар шатахуун экспортын асуудлыг төрийн өндөр дээд түвшинд ярилцан тохиролцохоор асуудлыг бэлтгэж байна. Бид бүр түвшиндээ шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна гэв.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
