Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийг үе шаттай шинэчлэх ажлууд хийгдээд олон жил болж байгаа хэдий ч дорвитой өөрчлөлт гардаггүй.
Гэтэл хамгийн ноцтой нь “Эрдэм транс” ХХК нь нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх 135 автобусыг БНСУ-аасс оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “шинэ автобус” оруулж ирсэн хэмээн улсын төсвөөс их хэмжээний санхжүүлтыг гаргуулан авчээ.
Тодруулбал, “Нийслэл Улаанбаатар хот”-д нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг болох “Эрдэм транс” ХХК нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн автобусыг импортлон оруулж ирэхдээ 135 автбусны “АРЛЫН ДУГААР” болон оныг засварлаж, ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ бүрдүүлсэн нь тогтоогджээ. Уг хэрэг залилан болон их хэмжээний мөнгө угаах давтан үйлдлээр яг одоо хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Бүр ноцтой нь, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэхэн автбус явуулна гэж хуурамч арлын дугаартай, хуучин автобусуудыг Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн байсан нь шалгалтаар илэрчээ.
Мөн энэ дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Эрдэм транс” ХХК -ийн оффис болон нэр бүхий авто баазуудад нэгжлэг , шалгалт хийхэд нийт 189 автобусны 135-ыг нь ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон байна.
Товчхондоо, “Эрдэм транс” гэдэг компани бол хохирогч биш залилагч байжээ. Учир нь тэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын 70-68 хувь нь он засчихсан байдаг гэсэн үг. Үүний цаанаа нийслэлийн хэдэн мянган иргэний эрх ашиг, амь амьдралыг өнөөг хүртэл хохироосоор байгаа юм.
Эргэн сануулахад, 2020 онд 10 автбоусны арлын дугаарыг хуурамчаар хийсэн хэрэгт холбогдож байсан билээ.
Эх сурвалж: arslan.mn
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...