Боловсрол шинжлэх ухааны яамнаас хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2-5 насны 302226 хүүхэд суралцахаар байна. Үүний 142798 нь Улаанбаатар хотын цэцэрлэгт хамрагдах ёстой. Өнөөдрийн байдлаар 89999 хүүхэд систем дээр бүртгүүлсэн байна. Өнгөрсөн хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт бүртгэх хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлэг байдлаар 127 түрээсийн байрыг сургалтын зориулалтаар засаж тохижуулж 13800 гаруй хүүхдийг хамруулсан.
Бид бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулна. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 1-ний өдрөөс хойш харьцангуй хаягийн бүртгэл цэгцэрсэн. 15 хоногийн хугацаанд хаягийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал өнгөрсөн жилийнхээс бага байна. Хаягийн бүртгэл шийдэгдээгүй, гэнэтийн шилжилт хөдөлгөөн хийж байгаа түр оршин суугчдын хүүхдүүдийг хоёр дахь бүртгэлээр есдүгээр сарын 11-ний өдрөөс бүртгэхээр болсон.
ЕБС-ийн хувьд урьдчилсан байдлаар 40 мянга орчим хүүхдээр нэмэгдэхээр байгаа. Өөрөөр хэлбэл 35 мянган хүүхэд арванхоёрдугаар анги төгсөж, 73900 орчим хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлэх урьдчилсан тооцоо гарсан. Тэгэхээр ойрын 1-2 жилд ЕБС-ийн ачаалал нэмэгдэнэ. Нийт нэмэгдэж байгаа ачааллын 50-60 хувь нь Улаанбаатар хотод байгаа. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЕБС-ийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх чиглэлээр Засгийн газрын 234 тогтоол гарсан. Учир нь, цэцэрлэгийн хүрээнд 100-300 хүртэлх хүүхдийг түрээсийн байр, хувийн цэцэрлэгийн сул орон зайг ашиглах зохицуулалтыг хийж болж байсан бол ЕБС-д 1000-3000 хүртэлх хүүхдийн хичээлийн байрыг шийдэх нөхцөл байдал үүсээд байна. Иймээс хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын тогтоол батлагдсан гэлээ.
Түүнчлэн, өнөөдрөөс буюу наймдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж ЕБС-ийн нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийг бүртгэж эхэллээ. Ингэхдээ иргэд E-Mongolia системээр бүртгэлийг хийх юм.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...