Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Монгол, Англи хэлийг хөтөлгөө морь шиг авч явах алсын харааг Ардчилсан нам түүчээлэн авч явах цаг ирлээ. Англи хэл нь Монголчуудын дэлхийд нэрээ, мөрөө гаргаж, ухаанаа уралдуулах гарц юм хэмээн мэдэгдэв.
Тэрбээр, орчин цагийн хүүхдүүд YouTube үзэж хэлд орж цахим мэдээллийн хил хязгааргүй орчинд харилцаанд орох энэ цаг үед бид оршиж байна. Монгол хүүхэд англи хэлийг унаган хэл шигээ эзэмшиж чадвал дэлхийн хүн болоход хэдэн арван шатаар ахих боломжтой байхад Eрөнхий боловсролын сургалтад аль болох олон цагаар Англи хэл заах ёстой хэмээсэн.
Учир нь өнөөдөр Боловсрол соёл шинжлэх ухаан,спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр Ж.Чинбүрэн гишүүний оруулж ирсэн “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал нь түүнийг ийнхүү бухимдуулахад хүргэсэн аж.
Ямартай ч цагтаа ертөнцийн төв байсан Монгол XXI зуунд дэлхийн тосгон болж хоцрох ёсгүй. Англи хэлтэй дэлхийн монгол иргэн манай хөгжлийн нэгэн чухал түлхүүр гэж би итгэдэг хэмээн хэвлэлийнхэнээр дамжуулан эрх баригч намын нөхөд рүү хандсан Л.Гантөмөрийн хувьд УИХ-ын гишүүн бол иргэдийг төлөөлж төр түшиж байгаа иргэн бөгөөд иргэдийн нийтлэх эрх ашгийг хангасан бодлого шийдвэр гаргах учиртай. Тиймээс маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ж.Чинбүрэн гишүүний санаачлан байнгын хорооны гишүүдийн дэмжсэн саналыг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Харамсалтай байна хэмээсэн.
Харин олон нийт асар ихээр шүүмжлэлтэй хандаж, бухимдсан Ж.Чинбүрэнгийн саналыг Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Н.Учрал, Н.Батшугар, Б.Жаргалмаа, Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан, Өвөрхангай аймгаас сонгогдсон С.Чинзориг, Дундговь аймгаас сонгогдсон Г.Мөнхцэцэг, Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан нарын гишүүд дэмжив. Эдгээр гишүүдийн хувьд “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн заалтыг байнгын хорооны түвшинд унагаж хуульд өөрчлөлт оруулах нь яагаад ийм чухал байсан нь удахгүй тодорхой болох биз ээ.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
