МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан тухай өмнө нь мэдээлсэн. Гэтэл тус зөвлөлөөс өчигдөр А.Бүрэнбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилсон тухай мэдэгджээ. Үүнийг эсэргүүцэн МҮОНРТ-ийн ажилчид мэдээлэл хийлээ.
Тус байгуулагад 17 жил ажиллаж байгаа найруулагч “Бид олон ангит 15 кино хийж, олон нийтэд хүргэсэн. Сүүлийн 3-4 жил том уран бүтээл хийгээгүй. Бусад арилжааны телевизүүд хийгээд байна. Энэ кино уран бүтээлийн ард нь маш олон хүн, уран бүтээлч хөглөгдөж, цэнэглэгдэж байдаг юм. хиймээр байна, олон чадалтай найруулагч, зураглаач, гэрэлтүүлэг гээд уран бүтээлчид байна. Бид одоо царцчихлаа, хөрлөө. Дээр нь цалингийн асуудал байна. Манай телевизийн маркетингийн баг, удирдлагууд нь яагаад ажиллаж чадахгүй байна вэ” гэлээ.
Тус телевизийн нэвтрүүлэгч Г.Агааноров “А.Бүрэнбаатар МҮОНРТ-ийн захирал хийх чадамжгүй, оюун ухааны болоод, авьяас, мэргэжил, мэдээлэл байхгүй хүн шүү дээ. Бид нар юу гэж ийм хүний удирдлагад ажиллах юм бэ. “Уучлаарай, найз аа, би чамтай ажиллахгүй” гэж Үндэсний зөвлөлийн 15 гишүүнийх нь өмнө хэлээд гарсан. Намайг дагаад 20 залуу ажлаасаа гарсан, тухайн үед. Өнөөдрийн статистикаар Бүрэнбаатар захирал болсноор 150 хүн ажлаасаа гарсан байна” гэв.
Мөн ажилчдын зүгээс сүүлийн хоёр жилд ажилд орсон хүмүүсээс ур чадварын нэмэгдэл авдаг нэг ч хүн байхгүй. Энэ оны тавдугаар сарын 1-нээс тэмцсээр байгаад 50 мянган төгрөгөөр л нэмүүлсэн. Гэтэл А.Бүрэнбаатар өөрийнхөө тойрон хүрээлдэг хүмүүст 650-850 мянган төгрөгийн ур чадварын мөнгө бодож өгдөг байсан тухай мэдээлэв.
МҮОНТ-ийн сурвалжлагч “Энэ байгууллагад маш олон уран бүтээлчид ажилладаг. Үүний 70 хувь нь залуучууд. Үе, үеийн удирдлагууд залуус руугаа чиглэсэн бодлогыг хэн нь ч хэрэгжүүлж байгаагүй. Залуучуудын үндсэн цалин 774 мянган төгрөг. Саяхнаас 50 мянган төгрөгийн нэмэгдэл авдаг болсон.
Энэ телевизэд 20-30 жил ажилласан хүн хамгийн дээд тал нь 130 мянган төгрөгийн л нэмэгдэл авч байгаа. Гэтэл дарга дагаж ирсэн хүмүүс нь 650 мянган төгрөгийн ур чадварын нэмэгдэл авдаг. Энэ байгууллагаас улстөрчид савраа татах цаг болжээ. Засаг барьсан нам өөрийн хүнээ томилж, түүгээр дамжуулан ард, иргэдийн тархийг угааж, сонгуулиар ашигладаг. Чин үнэнч уран бүтээлчид хараат бусаар ажлаа хийж чадахгүй байна. Үнэндээ, энэ байгууллага элгээрээ мөлхчихсөн, дусал залгаатай байна.
Ардын хувьсгалын 103 жилийн ой боллоо. Уран бүтээлчид томилолтоор явж чадахгүй болчхоод байна. Маш олон асуудлаас болоод томилолт зурагдахгүй хүлээгдээд байна” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...