БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тодруулга өгчээ.
Тэрбээр “Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн томилолтыг өдрийн 140 доллароор тооцож олгох юм. “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2. “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасны дагуу 420 доллар буюу 16,200,000 төгрөгийг нэг алба хаагчид олгохоор шийдвэрлэсэн.Шийдвэрийн дагуу алба хаагчдын томилолт олгогдож эхлээд байна. 36 албан хаагчид нийт 585 сая төгрөг болгоно.
Өнөөдрийн байдлаар хүмүүнлэгийн тусламжаар хүргэгдсэн хүнсний болон бусад төрлийн бараа, тээврийн зардалд тодорхой хэмжээний хэмнэлт гарсан учраас санхүүгийн тохируулга хийх замаар санхүүжилтийн асуудлыг үе шаттай шийдэж байгаа. Үлдсэн санхүүжилтийг ойрын хугацаанд шийдвэрлэж, томилолтын асуудлыг бүрэн дуусгана” хэмээв.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....