Дэлхийн олон оронд хамгийн нэр хүндтэй, хамгийн томдоо тооцогддог “Air show” Монголд анх удаа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх зурваст болох гэж байна.
Энэхүү шоу өдөрлөг үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд өглөө 11 цагаас эхлэн гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн арга хэмжээ, орой 18 цагаас үдшийн 23 цаг хүртэл залуучуудад чиглэсэн хамтлаг дуучдын урлагийн фестивал хэлбэрээр үргэлжилнэ хэмээн өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ.
Өдрийн арга хэмжээний үеэр цэргийн “МИГ-29” сөнөөгч онгоц, агаарын парад үзүүлбэр болон агаараас авран хайх баг, шүхэрчдийн үзүүлбэр үзүүлэх бөгөөд энэ үеэр Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээр тоглох юм.

Хүүхэд багачууддаа нисэх онгоцонд зочилох, нисэхийн музей үзэх, зургаа авахуулах мэргэжил сурталчилах өдөрлөгт монголын болон БНСУ-ын нисэх салбарын мэргэжилтэн бэлтгэдэг хоёр топ сургуулийн төлөөлөл ирж танилцуулах арга хэмжээг бэлтгэсэн байна.
Харин үдшийн хөтөлбөрт БНСУ-ын топ-10-д нэрлэгддэг DJ, монголын хамгийн алдартай хамтлаг дуучид репперүүд, рок попын шилдэгүүд оролцож ая дуугаа өргөнө.

Хөтөлбөр өдрийн турш уйдахааргүй, олон сонирхолтой сурпризүүдээр дүүрэн байх ба 12 мянган га талбайд хамгийн том тайз, хамгийн шинэлэг үзүүлбэрүүдийг анх удаа үзүүлэхээр бэлдсэн. Мөн ирсэн зочидоо ая тухтай байх үүднээс худалдааны үйлчилгээний 100 гаруй асруудыг байрлуулж, аюулгүй байдал, хамгаалалт, үйлчилгээ бүхий л асуудлыг цогцоор нь анхаарч бэлтгэлээ хангасан хэмээн мэдэгдлээ.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал хэлэхдээ “Олон улсад зохион байгуулдаг агаарын шоуг ЗТХЯ, БХЯ, БОАЖЯ, НЗДТГ, ОБЕГ хамтран “Монголд зочлох жил”-тэй хөл нийлүүлэн, эх орноо гадаадад сурталчлах, салбарын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэлэг байдлаар явуулахад энэхүү арга хэмжээ чиглэгдэж байгаа бөгөөд Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал байгуулагдсаны 66 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг юм” гэлээ.

Bu Airshow-ны нэвтрэх тасалбар нэг өдрийнх нь 30 мянга, хоёр өдрийнх нь 50 мянга байх бөгөөд 0-12 насны хүүхэд үнэ төлбөргүй байх юм. Мөн өдрүүдэд ХУД-ийн 120-ийн автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал хүртэл цаг тутам автобус үнэгүй үйлчлэх юм.




More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...