Энэ оны гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгохоор болж, RFID чип уншигчийг суурилуулах ажил эхлээд байгаа. Уг ажлын явцын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд хатуу дэд бүтцийг бий болгосон. Тодруулбал, 161 байршилд RFID уншигчуудыг суурилуулж, программ хөгжүүлэлтийг бүрэн хийж дууссан.
Нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагын автомашинуудад цахим гэрчилгээг олгож байна. Үүний дараа “UB Cab” такси үйлчилгээний 36,000 тээврийн хэрэгсэл, төвийн зургаа, алслагдсан гурван дүүргийн иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил эхэлнэ.
Наймдугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд дуусгахаар төлөвлөж байна. Есдүгээр сарын 1-нээс татвараа цахимаар төлдөг болно.
Орон нутгийн тээврийн хэрэгсэлд зургаадугаар сараас цахим гэрчилгээг олгож эхэлнэ.
Улсын хэмжээнд 1.2 сая тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс эхний ээлжид нийслэлийн 447,000 тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох хийх ажилд гурван тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа. Эдгээр цахим гэрчилгээг нийлүүлэх сонгон шалгаруулалтад “Бодь” групп шалгарсан”.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох цогц ажилд нийт ₮13 тэрбумыг баталжээ.
3ам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасан “Цахим гэрчилгээ нийлүүлэх нээлттэй сонгон шалгаруулалт хийгдсэн. Гэрээ байгуулагдаад энэ сард эхний бүтээгдэхүүнүүд нийлүүлэгдэнэ.
Үүний дараа 580,000 ширхэг цахим гэрчилгээ нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлагдана.
Эхний 447,000 тээврийн хэрэгслийн гэрчилгээг нийлүүлэх байгууллагаар “Бодь” групп шалгарсан гэсэн мэдээлэл өгсөн. Тус компани бүтээгдэхүүнээ оруулж ирээд программ хангамжийг хариуцаад явж байгаа. Худалдан авах ажиллагаа хугацаа шаарддаг учраас тавдугаар сарын эхэн үед цахим гэрчилгээ олгох ажил хойшлогдсон.
Худалдан авах ажиллагаа, төрийн байгууллагуудын бүртгэлийн системийг нэгтгэх ажил дуусаж байна.
Тавдугаар сарын сүүлээр иргэдийн машинд цахим гэрчилгээг наах ажил эхэлнэ. Энэ үеэр мэдээлэл өгнө.
Эхний байдлаар нийтийн тээврийн 700 автобус болон төрийн байгууллагын машинуудад цахим гэрчилгээг нааж, программ хангамжуудын туршилтыг өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийж, сайн цэгцэлж авлаа” гэсэн мэдээллийг өгөв.
Тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгосноор товчоодоор орж, гарах болон зогсоолын төлбөр тооцоо онлайн хэлбэрт шилжинэ. Төлбөр тооцоо төлөх уламжлалт аргыг хална. Чиргүүл, мопед, мотоцикл цахим гэрчилгээнд хамрагдана хэмээн Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлж байсан юм.
More Stories
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН АНТОНИО ГУТТЕРИШТЭЙ УУЛЗЛАА.
Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23,000 мянган цэнхэр дуулгатнаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ.Цаашид ч НҮБ-ын баримталж буй стратегийн...
УИХ-ын гишүүн Ж.АЛДАРЖАВХЛАН: Улсын болон хувийн сургууль барих стандартыг ижил болгох шаардлатай
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд харьяалагдах “Маршал таун”, “Ривер гарден”, “Скай гарден”, “Модунтаун хотхон” орчимд ямар ч улсын сургууль байхгүйгээр...
МАЛЧДЫН НУРУУГ ТЭНИЙЛГЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
2020 оноос хойш л Алтайн болон Хангайн чонын тоо толгой хэт өсөж хүн мал руу дайрах эрсдэл эрс нэмэгдсэн тул...