Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар 2018-2021, 2022-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд Засгийн газрын гадаад өрийн менежментийг хийж байгаа юм.
2022 оны 9 дүгээр сард гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн ч 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны алдагдлыг багасгах арга хэмжээг авсны үр дүнд Монгол Улс гадаад өртэй холбоотой дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирлаа.
Удахгүй тавдугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулах ёстой “Гэрэгэ” бондын 368.7 сая долларыг төлөх ажлаа бүрэн хангасан. Энэ нь үлдэгдэл өр юм. Үүнийг төлөх боломжийг энэ оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн “Сенчири-2” төслийн хүрээнд уг өрийг төлөх валютын эх үүсвэртэй болж чадлаа.
Сүүлийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум, 650 сая долларын өрийг барагдууллаа. Нийт 487 сая долларын богино хугацааны арилжааны бондын өрүүдийг бууруулж байна” хэмээн мэдээллээ.
2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх “Самурай” бондын 30 тэрбум иенийн эх үүсвэрийг хадгалсан.
Харин 9 дүгээр сард төлөгдөх ёстой “Евро” бондын 500 сая долларыг бэлтгэхээр ажиллаж байна. 86 сая долларын бондыг эргүүлэн худалдаж аваад 500 сая долларын өр 415 орчим сая доллар болсон. Энэ оны эхний хагас жилд гадаад өрийг 400 сая доллар руу оруулна.
9 дүгээр сар хүртэл Хөгжлийн Банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэх, бусад боломжит эх үүсвэрүүдийг цуглуулах замаар “Евро” бондын өрийг төлнө. Хөгжлийн Банк төлж чадахгүй бол Засгийн газар төлөхөөс өөр үггүй тул энэ оны төсөвт Засгийн газрын баталгааг нөөцөлсөн байгаа. Гэхдээ аль болох энэ баталгаа руугаа орохгүйг хичээнэ хэмээн тайлбарлав.
Өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн хуралд оролцож байхад нийт 72 улс гадаад өрийн хүндрэлээс болж уг сангийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт оржээ. Одоо 10 гаруй улс хөтөлбөрт орох гэж байна.
Манай улс өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар ОУВС-ийн хөтөлбөрт 73 дахь улс болж орохоор нөхцөл байдал бүрдээд байсан ч шийдвэртэй арга хэмжээний үр дүнд хөтөлбөрт ороогүйг тэрбээр хэллээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
