УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод хамаарал бүхий хэргийн холбогдох материалыг сэтгүүлч Х.Ган-Ялалт Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-т хүлээлгэн өгч, мэдээлэл хийлээ.

“Сайд С.Бямбацогт нь Монгол Улсын төсвөөс өөрийн хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримт бүхий материалыг бүрдүүлж, гүйцэтгэлийг нь шаардаж байна. Мөн албан тушаал, эрх мэдлээ ашигласан энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. “Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нь төрөөс хөрөнгө оруулж байгаа томоохон тендер, төсөл болон концессын гэрээг өөрийн хамаарал бүхий компаниуддаа олгодог байж болзошгүй. Ингэхдээ эрх мэдлээ ашигласан байх магадлалтай.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 34 хүнд холбогдох хэргийг АТГ-аас шалган тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэтэл С.Бямбацогт болон Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог, нийслэлийн Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга н.Батзаяа, БНХАУ-ын нэр бүхий иргэнд хамаарах хэргийг тусгаарлаж, одоо хүртэл шийдвэрлэхгүй байгаа.
Энэ хэргийг мартуулан замхруулах гэж байна уу гэх хардлага бий. Иймд түүнтэй хамааралтай энэ хэргийг заавал шалгах ёстой.

Дээр дурдсанчлан өөрийн эрх мэдлийн давуу байдлаа ашиглаад улсын төсвөөс 281 тэрбум төгрөгийг хамаарал бүхий компаниудаараа авсан байж болзошгүй баримт бий. Бид түүний хамаарал бүхий төрийн бус байгууллагуудын жагсаалтыг гаргасан.

Тухайлбал, “Нээлттэй мэдлэг”, “Залуусын түүчээ”, “Бид нэг Монгол”, “Хүнлэг Монгол”, “Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” болон Ховд аймгийн нутгийн зөвлөл гэх мэтчилэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь өөрийгөө “Нью прогресс групп” ХХК-тай хамааралгүй гэж хэлдэг. Гэтэл тухайн групптэй хамааралтай гэдгийг “Алтайн зам” ХК тэргүүтэй таван охин компани, мөн хувьцаа эзэмшдэг “Зоос гоёл”, “Тавантолгой”, “Говь”, “Апу” зэрэг компанийн авсан зээлээс нь харж болно.

Ингэснээр өнөөдөр
“Чингис бонд”-оос 25.4 тэрбум
Хөгжлийн Банкны зээлээс 80.1 тэрбум
ЖДҮ, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс дөрвөн тэрбум
Тендерээр 63.9 тэрбум буюу нийт 173 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авсан байна.
Үүнээс “Алтай трейд” ХХК-аар авсан концессын гэрээний өртөг нь 107.8 тэрбум төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, 281 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хамаарал бүхий компаниуддаа авсан” хэмээв.
“Үнэхээр шүгэл үлээж, шүүрдэх ажиллагаа явуулж байгаа бол хэргийн материалыг шалгах хэрэгтэй”
Үргэлжлүүлэн “Түүний ах дүүсийн сүлжээг гаргасан. “Нью прогресс групп” компанийн хувьцаа эзэмшигч нь төрсөн ах С.Балжинням гэдэг хүн. Түүний нэр дээр маш олон компани бүртгэлтэй байдаг. Мөн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь С.Баянчулуун ажилладаг. Тэд ах дүүсийн хамааралтай. Мөн түүний төрсөн хүү нь “Нью прогресс групп” компанийн хувьцаа эзэмшигч.
С.Бямбацогт нь 2019 оны улсын төсвөөс 42.2 тэрбум, 2020 оны улсын төсвөөс 53.1 тэрбум төгрөгийг хувийн бизнестээ шингээж авсан байна. Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ гэвэл, хүмүүс яагаад УИХ-ын гишүүн, сайд болох гээд улайран зүтгээд байдгийн учир.
Өнөөдөр ах дүү, найз нөхдийн сүлжээ, хамаатан саднаараа үүсгэсэн компаниудаараа төрийн мөнгийг төсөв, тендер, концесс, ЖДҮ гэх мэт янз бүрийн байдлаар, авч болох бүх аргаар авдаг юм байна.
Тухайлбал,
“Говь” компаниар 15 тэрбумыг хоёр удаа
“Гоёо” компаниар 20.3 тэрбум
“Алтайн зам” компаниар 21.5 тэрбум
“Алтайн трест” компаниар 8.3 тэрбумын зээлийг Хөгжлийн Банкнаас авчээ.
Энэ бүх материалыг хуулийн байгууллагууд шалгах ёстой. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг албан тушаалаас нь чөлөөлөөд шалгаж байгаа шиг өнөөдөр С.Бямбацогтыг албан тушаалаас нь чөлөөлж, шалгах ёстой.
Үнэхээр шүгэл үлээж, шүүрдэх ажиллагаа явуулж байгаа бол хэргийн материалыг шалгах шаардлагыг тавьж байна” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...