Иргэн Д.Монголхүү зорчих эрхийг хязгаарлах ялыг гурван сарын хугацаанд хоёр удаа зөрчсөн тул үлдсэн зургаан сар найм хоногийн ялыг хорих ялаар сольсон тухай өнөөдөр шүүхээс мэдээллээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ө.Уртнасан:
“Д.Монголхүү ял эдэлж байх хугацаанд буюу 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тогтоогдсон маршрутаас гарсан. Мөн 2023 оны хоёрдугаар сарын 25-нд цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж, ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан нь тогтоогдсон учраас зургаан сар найм хоногийн ялыг хорих ялаар сольсон” гэлээ.
Харин Д.Монголхүү гавны цэнэг дууссан байсан талаар хэвлэлд ярьж байжээ. Энэ талаар лавлахад “Цэнэг дууссан биш санаатайгаар унтраасан гэж үзэж байна. Шаардлагыг хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй бол зорчих ялыг хорих ялаар сольж тооцно гэсэн заалтын дагуу хорих ялаар сольсон” гэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор Д.Монголхүүг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн.
Эргэн сануулахад Д.Монголхүүд оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласан шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, гарын цахим бугуйвчийг зүүж, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
