Хөлөө гэмтээсэн ээжийгээ эргэхдээ гэр бэлэглэдэг бийлэгжүү салбарын сайдтай ч өдөр өдрөөр улам л хүнд байдалд орж, өвчтнүүдээ палатанд биш кордиорт зулж хөнжлийг нь хөлөөр нэг хөглүүлэн эмчилсэн болдог эмнэлгийн тоо нэмэгдсэн нь улсдаа цор ганц гэмтэлийн эмнэлэг.
Хаа нэг мэдээллийн хэрэгслээр харийн орнуудаас нарийн мэргэжлийн багаж техник хэрэгсэл тусламжаар авсан талаараа ярьсаар гардаг Эрүүл мэндийн сайдтай тус салбар ёстой л гантай жилийн горхи шиг арай ядан дүүжигнэсээр өнөөдрийг хүрсэн. Өөдлөх нь тодорхойгүй ч уруудах нь хурдан тус салбарт аз нь хаяхад авч яваа сайд нар нь гэж тун хэцүүхэн нөхөд таардаг нь гамшиг. Өмнө нь дүүргийн эмнэлгүүд өвчиндөө шаналсан өвчтнүүдээ буцааж явуулж чадахгүй болохоор аргагүйн эрхэнд кордиорт хүлээн авдаг байсан бол одоо улсдаа цор ганц гэмтлийн эмнэлэг нь ачааллаа даахаа байж, дөнгөж хагалгаанд орсон хүмүүсээ ч палатад оруулж чадахгүй кордиороор хөглөрүүлэн эмчиллэх болоод удаж.
Өнгөрсөн амралтын өдөр Эрүүл мэндийн сайд Л.Цогцэцэгийн ээж хөлөө гэмтээсэн байдалтай гэмтлийн эмнэлэгт иржээ. Салбарынхаа сайдын ээжийн гэмтсэн хөлийг эмчлэхээр Гэмтэл согогын үндэсний төвийн эмч нар эрвийх дэрвийхээрээ хөдөлж, харин гэмтсэн ээжээ эргэхээр ирэхдээ салбарын сайд иж бүрэн таван ханатай монгол гэр нэгийг бэлэглэсэн гэнэ, эмнэлэгт.
Салбарын сайдын бийлэгжүү бэлгийг Эрүүл мэндийн яамны хөрөнгө буюу өнөө л жирийн төрийн албан хаагчдын татварын мөнгөөр худалдаж авсан талаар албаны эх сурвалж ам алдсан бол ээжийгээ эргэхээр ирж байгаа сайдын сургаар хэвтэх өрөөгүйн улмаас кордиороор нэг зулж хэвтэн эмнэлгийн тусламж авч байсан хөөрхий өвчтөнгүүдийг эмнэлгээс шууд гаргасан байх юм.
Салбарын сайдын ирэх сургаар эмнэлгээс хөөгдөж гарсан хүмүүсийн дунд мэс засал хийлгээд нэг хонож байсан болон хөнгөн өвчтнүүд хамрагдсан нь ар гэрийнхэнийг багагүй бухимдуулсан гэнэ. Гэтэл эмнэлгийн захиргааны зүгээс “эрүүл мэндийн сайд ирж байгаа, ээжийгээ эргэх зуураа манай эмнэлэгт гэр бэлэглэж байна. Ийм байхад салбайж навсайгаад кордиороор дүүрэн хүмүүс шалан дээр хөнжлөө хөглөрүүлээд хэвтэх зохимжгүй. Тиймээс гэртээ гараад өдрөөр эмчилгээгээ хийлгэх нь дээр” гэх зөвлөгөө өгсөн талаар хөөгдөж гарсан өвчтөний ар гэрийнхэн ярьж байв.
Сэтгүүлч С.Саянаа
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
