Friday, March 29 2024

Ирэх сард шүлхийн эсрэг вакциныг Оросоос авна

Малын шүлхий өвчний эсрэг 4.1 сая тун вакциныг ирэх долдугаар сард багтаан нийлүүлэх шийдвэрийг Оросын тал гаргажээ.

ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургадугаар сарын 1-3-нд болж өнгөрсөн Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээр” ийнхүү хэрэгжиж эхэлсэн аж.

Түүнчлэн, форумын хүрээнд зохиогдсон хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтын үеэр тохиролцсоны дагуу Монгол Улсад ОХУ-аас хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэх шийдвэрийг Оросын тал гаргажээ. Холбогдох ажлыг ирэх сард багтаан гүйцэтгэхээр болсон байна.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: