Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо өчигдөр Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд хуралдаж, Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд өнөөдрийн хуралдаанаар Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төсөл, Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай тогтоолын төсөл, Түр хорооны хянан шалгагч, шинжээч нарын ажиллах хугацааг сунгах тухай болон бусад асуудлыг хэлэлцэх талаар танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хуралдаанд оролцсон Хянан шалгах түр хорооны гишүүдээс санал гараагүй тул Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулав. Түр хорооны сонсгол товлон зарлах хугацаатай холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн С.Одонтуяа, Хянан шалгах түр хорооны шалган тогтоох асуудалд нэлээн нухацтай хандах шаардлагатай, иймд асуудлыг судлах, танилцах цаг хугацаа шаардлагатай байгаа тул тогтоолын төсөлд тусгагдсан товыг хойшлуулах санал гаргав. Мөн түүнчлэн Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд түр хорооны гишүүн С.Одонтуяагийн саналыг дэмжиж үг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, түр хорооны гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, ажиллах нөхцөл бололцоогоор хангах ёстой хэмээн үзэж Түр хорооны гишүүн С.Одонтуяагийн гаргасан горимын саналын дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.4, 45 дугаар зүйлийн 45.1, 46 дүгээр зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсголыг 2023 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн С.Одонтуяа, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны сонсгол гурван үе шаттай болж өнгөрлөө. Харин Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны сонсгол хэдэн үе шаттай байх талаар асуулт асуув. Асуултад Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны ажлын цар хүрээ өргөн байснаас үүдэн хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан. Харин манай Хянан шалгах түр хорооны хувьд Хөгжлийн банкны асуудлаарх сонсголтой харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд өөр тул товлосон хугацаанд сонсголыг зохион байгуулах бүрэн бололцоотой хэмээн хариуллаа.
Хянан шалгах түр хорооны хэлэлцэх асуудлын хүрээнд хаалттай хуралдах горимын саналыг хуралдаанд оролцогчдын 85.7 хувь нь дэмжсэнээр Хянан шалгах түр хорооны хурал хаалттай горимд шилжин хуралдаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...