Багш нар хуурамч диплом ашиглан багшилж байсан асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор сургууль цэцэрлэг, багш ажилтны дипломын шалгалтыг зургаан сарын хугацаанд хийсэн. Шалгалтын дүнгээр 2700 орчим багш хуурамч диплом ашиглаж байсан нь тогтоогджээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хуурамч дипломын асуудал дээр эхнээсээ шүүхийн шийдвэрүүд гараад явж байгаа. Өнгөрсөн хугацаанд хуурамч дипломтой ажилласан багш нарын төрд бий болгосон хохирлыг яах вэ гэдэг асуудал бий. Жишээлбэл, 10, 15 жил ажилласан багшийг яах вэ. Үүн дээр зөв, дундын шийдэл гаргах ёстой.
Энэ жилээс бид 2015 оноос хойш их,дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломыг блокчэйн технологид шилжүүлж байгаа. Энэ жил сургууль төгсөх бүх оюутнууд блокчэйнээр дипломоо авна. Блокчэйн технологид шилжүүлсэн тохиолдолд хуурамч дипломын асуудал байхгүй болно. Яагаад 2015 оноос хойш төгссөн хүмүүс вэ гэхээр татан буугдсан сургуулиуд байгаа учраас 2015 оноос өмнө төгссөн хүмүүсийнх жаахан хүндрэлтэй байна” гэлээ.
Тус асуудалтай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын хамтарсан албан даалгавар гарсан бөгөөд үүнийг хэрэгжүүлээд явна гэж БШУ-ны Л.Энх-Амгалан сайд хэллээ.
Хамтарсан албан даалгаварт
Нэг. Боловсрол, шинжлэх ухааны яаманд:
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам”, БШУС-ын сайдын 2018 оны А\286 дугаар тушаалаар батлагдсан “Боловсролын баримт бичгийн тодорхойлолтыг төрийн үйлчилгээний цахим машинаас олгох журам” -ийн хэрэгжилтэд хагас жил тутам хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх;
- Эрх бүхий байгууллагаар хөтөлбөрийн болон байгууллагын магадлан итгэмжлэлийг хийлгээгүй, сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй зөвшөөрлийг цуцлах, төрийн өмчийн их, дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах;
- Их дээд сургуулиудын 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн төгсөгчдийн дипломыг блокчен технологид суурилан баталгаажуулж, боловсролын бүх шатны сургалтын байгууллагад багшийг ажилд томилохдоо түүнийг ашигладаг болох чиглэлээр холбогдох мэдээллийн системд хөгжүүлэлэлт хийх, эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
- Дипломын зөрчилтөй үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон иргэнд дээд боловсрол олгох, элсэлт сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
- Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах, үр дүнг хагас, бүтэн жилээр тайлагнах.
Хоёр. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт : - Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдсон этгээдийг ажилд томилсон ажил олгогчид хариуцлага тооцох;
- Боловсролын баримт бичгийн шалгалтад хамрагдаагүй, холбогдох материалыг дутуу ирүүлсэн дүүргийн боловсролын хэлтэс, аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын удирдлагуудад хариуцлага тооцох, боловсролын баримт бичгийг дахин бүрдүүлж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх арга хэмжээг авах;
- Төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулиудтай хамтран орон нутагт элслэтийн дүрэм журам зөрчиж элсэлт зохион байгуулах, элсэгч сонгох, холбогдох журам зөрчиж боловсролын зэрэг олгох асуудлыг таслан зогсоох.
Гурав. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад: - Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон ажилтныг ажлаас чөлөөлөх;
- Дээд боловсрол эзэмшсэн талаарх иргэний мэдээллийг төрийн мэдээллийн хур систем (E-Mongolia), архивын ерөнхий газар болон сургалтын байгууллагын архивын мэдээлэлд үндэслэн багшийн ажилд томилж байх;
- Дипломын зөрчилтэй иргэдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй нь тогтоогдсон бол багшийн хүртээмжтэй уялдуулан тэдгээр иргэдийг сургалтанд хамруулж “Туслах ажилтан”, “туслах багш”-аар ажиллуулах, дээд боловсрол олгох асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон дннд боловсролын сургалтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
- Шалгалтанд хамрагдаагүй багш нарын дипломын талаарх баримт, мэдээллийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нөхөн хүргүүлэх. Заасан хугацаанд хүргүүлээгүй тохиолдолд энэ нь багш, удирдлагад холбогдох сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохыг анхаарах.
Дөрөв. Их, дээд сургуулийн захирал нарт: - Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам”, БСШУС-ын сайдын 2018 оны А\286 дугаар тушаалаар баталсан “Боловсролын баримт бичгийн тодорхойлолтыг төрийн үйлчилгээний цахим машинаас олгох журам”,
2022 оны А\265 дугаар тушаалаар баталсан “Боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах, зөрчил гаргасан ажилтанд хариуцлага тооцох; - Сургуулийн үндсэн бүтцэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан чиг үүргийг бий болгож, сургалтын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжуулах, үр дүнг тооцох, үйл ажиллагааг тогтмолжуулахыг үүрэг болгожээ.
More Stories
Х.Ганзаяа: Бидний төлөө та минь чөмгөө дундартал зүтгэсэн байна шүү дээ гээд хүүгээ уйлахад…
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд...
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...