Турк улсад аврах ажиллагаанд оролцох Монголын ОБЕГ-ын багийн орчуулагчаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр ажиллана. Тэрбээр орчуулагчаас гадна орон нутгийн удирдлагатай холбоо тогтоох, хамтын ажиллагааны уялдааг хангах, тусламжийн барааг хэрэгцээт газар хуваарилах гэх мэт ажлыг зохицуулах үүрэгтэй ажиллах аж.
Д.Анхбаяр 2008 оноос Анкарагийн их сургуульд Дундад зууны үеийн судалгааны чиглэлээр докторантаар суралцахын зэрэгцээ Анкара дахь Ираны соёлын төв, Иран улсын Тегераны их сургуульд перс хэлээр мэргэшсэн. Улмаар 2016 онд Анкарагийн их сургуульд “Ил хаант улсын везирийн тогтолцоо” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс”, “Ил хаадын замаар”, “Монгол, Туркийн харилцааны хөгжил” зэрэг олон ном бичсэн бөгөөд өнгөрсөн зун Туркийн зүүн нутгийн Ван мужид Монголын Ил хаан Хүлэгүгийн анхлан байгуулсан хотын туурийг олж илрүүлэх Монголын эрдэмтдийн багийн ахлагчаар ажилласан юм.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
