Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт аюулын түвшинд хүрчихлээ. Зөв зохион байгуулалт, менежмент хийж чадаагүй ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхандаа хариуцлага тооц, С.Чинзориг сайд аа.
Хэдхэн хоногийн өмнө ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа мэдэгдсэн. Тэр “2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу “Улбар шар” түвшинд хүрсэн байна. Уг өвчин сүүлийн гурван долоо хоногт нэмэгдэж байна. Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 хувь, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Томуу, томуу төст өвчний үед хэрэглэх 619 орыг нэмэлтээр дэлгэсэн. Үүнээс 407 нь Улаанбаатарт, 212 нь орон нутагт байна.” гэж ярьсан.
Гэтэл ХӨСҮТ 2022 оны зөвхөн 11, 12 дугаар сард л гэхэд томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор бараг 200 сая төгрөг үрчхээд байна. Тус төвийн шилэн данснаас харахад томуугаас урьдчилан сэргийлэх тандалт, сургалтуудыг нийслэл болоод орон нутагт олон удаа хийж, цахим орчинд ч сэрэмжлүүлжээ.
Харамсалтай нь түүнийх нь үр дүн алга.
Ц.Билэгтсайхан ХӨСҮТ-ийн захирлын хувьд халдварт өвчний тархалт, дэгдэлтийн үед чухам ямар ажил хийж, зөв менежментээр ажилласныг хамт олон хийгээд олон нийтээс асуугаад үзээрэй.
Өнөөдөр аль ч эмнэлэгт очсон ханиад, томуугийн халдвараар өвчилсөн хүүхэд, насанд хүрэгчдийн тоо нэмэгдэж, ачааллаа дийлэхээ больчихсон. Хонгилд нь газраар зулчихсан сахиуртай хүүхдүүд эмч нарын гарыг хараад хэвтэж байна.
Мань дарга 2021 оны есдүгээр сард буюу ковид-19-ийн халдвар буурсан үед ХӨСҮТ-ийн захирлаар томилогдсон. Гэтэл ядаж л томуугийн халдвар дэгдэхэд авч хэрэгжүүлж, ард нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалж чадахгүй сууж байна.
Угаас ХӨСҮТ гэлтгүй аль анхан шатны өрхийн эмнэлгүүд өвлийн цагт улирлын томуу, хаврын цагт гэдэсний халдварт өвчний дэгдэлт болдог гэдгийг мэддэг, бэлтгэлээ хангадаг.
Гэтэл бэлтгэл хангахын оронд баахан сургалт, сурталчилгааны ажил хийх нэрээр мөнгө зарцуулаад тусыг эс олсон нь өвчтөнүүдийн тоо хангалттай харуулна шүү.

More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...