Хоёр хүүхэд дайрч, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг ирэх долоо хоногийн Лхагва гарагт товлогдсон байна.

Тодруулбал, хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 11-нд 13:30 цагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно гэдгийг албаны эх сурвалж хэлэв.

Эргэн сануулахад, иргэн Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан.

Түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ЖУРАМ: Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдийн анхаарах зүйлс
Next post “Өглөө бүр уулзвар, гарц, өгсүүр, уруу замд 30-40 тонн давс, бодис цацаж байна”