УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийлээ.
“Ковидын дараа эдийн засаг хүндэрсэн энэ үед аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг гадаадад зорчиход нь албан паспорт олгох талаар тус тогтоолын төсөлд тусгасан. Жил бүр Монгол Улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж, шимтгэлийн хэмжээгээр аймаг бүрт эхний 10, нийслэлд эхний 90, улсын хэмжээнд эхний 200 байранд эрэмбэлэгдсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгох замаар төрөөс үйл ажиллагааг дэмжих юм. Нийтдээ 500 албан паспорт олгох тухай асуудал юм.
Өнөөдөр сумын тамгын газрын дарга албан паспорттой бөгөөд гадаадад зорчдог. Ямар ч хэл усгүй гайхаж байгаад хүрээд ирдэг. Тийм учраас Монголын эдийн засагт маш том хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага гадаадад чөлөөтэй зорчиход давуу тал бий болгох зорилгоор энэ тогтоолын төслийг өргөн барьж байна” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...