“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ёслолын арга хэмжээг нээж “2022 он Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хувьд ололт амжилтаар дүүрэн үр бүтээлтэй жил болон өнгөрч байна. УИХ-аас баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд хийгдэж буй банкны реформ энэ онд амжилттай хэрэгжиж системийн нөлөө бүхий оролцогчид болох Төрийн банк, Голомт банк хувьцаагаа олон нийтэд амжилттай санал болгон нийт 144.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Төрийн банк нь системийн нөлөө бүхий банкнуудаас анхлан нээлттэй хувьцаат компани болох ажлыг эхлүүлж, хувьцаагаа санал болгосон эхний өдрөө л арилжааны захиалга нь 100 хувийг давсан.

Мөн энэ онд хөрөнгийн зах зээлд тохиосон өөр нэгэн чухал үйл явдал нь УИХ-аас баталсан “төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл” юм. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын хувьчлалын үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” эхлүүлж хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.
Ташрамд дурдахад манай улсын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил 30 гаруй жилийн өмнө мөн төрийн өмчийн хувьчлалаар эхэлж бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжиж байсан түүхтэй. Өнгөрсөн 30 жил ололт амжилт, алдаа оноо хосолсон он жилүүд байсан ч бид өнөөдөр 6.7 их наядаар үнэлэгдэх байнгын өсөлттэй хөрөнгийн зах зээлийг бүрдүүлж чаджээ. Төрийн өмчит компаниудын хувьчлал нь дан ганц тухайн байгууллагын үр ашигт байдал, өрсөлдөх чадвар, засаглалын чанар, төсвийн сахилга батыг нэмэгдүүлэхээс гадна нийт эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц өгдөг.
Цаашид ч хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлэн хөгжүүлж, техник технологийн дэвшлийг ашигласан, тогтвортой хөгжлийг дэмжсэн олон тулгуурт хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд Санхүүгийн зохицуулах хороо анхаарч ажиллах болно” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
