Ажлын хөлсөө авч чадаагүй гэх компанийн ажилтнуудын суулт ба ЭМЯ-ны тайлбар өглөө.
Гурван жилийн турш хийсэн ажлын хөлсөө авч чадахгүй байгаа гэх компаний ажилчид Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-ны гадна суулт зарлаж байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван жилийн өмнө 100 ортой эмнэлэг барих ажилд засал чимэглэлийг нь хариуцан гүйцэтгэсэн “Арвис интернэшнл” ХХК-ийн ажилчид цалингаа авч чадаагүй тул ЭМЯ-ны гадаа ийнхүү суулт зарласан юм. Тэд ЭМЯ-ны сайд С.Энхболдод ” Шүүхийн шийдвэр гарчхаад байхад цалинг өгөхгүй гурван жил боллоо, хийсэн ажлын хөлсөө авмаар байна, яаралтай шийдэж өг” гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм.
Хэрэв өнөөдөр шийдэж өгөхгүй бол суултыг өөр хэлбэрт шилжүүлнэ гэдгээ мөн хэллээ. Энэ компаниас гадна өөр олон компани, хувь хүмүүс цалин хөлсөө аваагүй бөгөөд сан хоолой, гагнуур, барилгын инженерийн ажлыг гүйцэтгэсэн хүмүүс суултад нэгдээд байна.
Харин ЭМЯ-наас энэ талаар гаргасан мэдэгдэлдээ Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Улс орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг төрийн байгууллага болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 43.6т заасны дагуу зохицуулна” гэж заасан байгаа. Ийм учраас гэрээний дүн болох өссөн дүгнээр 8 тэрбум 56 сая төгрөгийн 5% болох 402 сая төгрөгийг хуульд заасны дагуу барьцаалсан гэжээ.
Түүнчлэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Аливаа барилгыг ашиглалтад орсны дараа зүгшрүүлэх нэг жилийн хугацаа гэж байдаг. Энэ хугацаанд хүлээн авагч байгууллагаас барилгын хийц чанар шаардлага хангасан байна гэдэг дүгнэлт албан бичгээр гаргасан тохиолдолд ЭМЯ-наас таван хувьтай тэнцэх мөнгийг эргүүлэн өгдөг хуулийн заалттай.
Гэсэн ч 2020 онд ашиглалтад орсноос хойш Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаагаас тодруулахад өнөөдрийг хүртэл Арвис интернэшнл ХХК гэрээний дагуу барилгын засал чимэглэлийг хийгээгүй тул бидний зүгээс “Чанартай барилга хүлээн авсан” гэсэн тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй гэсэн хариултыг албан бичгээр өгсөн” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...