БХБЯ-ны ээлжит шуурхай хуралдаан 2022.06.20-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны болон харьяа газруудын өнгөрсөн 14 хоногийн ажлын гүйцэтгэлийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт танилцууллаа.
Танилцуулгын дараа Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор хийж буй магадлалын ажлын явцыг мэдээллээ. Мөн Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цементийн тээвэр болон үйлдвэрлэлийн талаар, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү хөрөнгө оруулалтын ажлуудад хийж буй аудитын мэдээг танилцуулав.
Шуурхай хуралдаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Ипотекийн зээлийг сайжруулах ажлын хэсгийн судлаж, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мөн мэдээлэл өглөө.
Сайд Б.Мөнхбаатар “1008” орон сууцны хорооллын барилгын ажлын явц, аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, цементийн тээвэрлэлтийн асуудлуудыг тодруулж, нэмэлт мэдээлэл сонслоо.
Шуурхай хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.
Үүнд:
✅ Дорноговь, Сүхбаатар, Эрдэнэт, Дархан-Уул, Дорнод зэрэг аймгуудын цэвэрлэх байгууламжийн ажлыг шуурхайлах,
✅ Ногоон нуур орчмын “1008” орон сууцны хорооллын барилгын ажлыг эрчимжүүлэх,
✅ Барилгын материалын үнийн өсөлтийг тооцох магадалалын ажлыг дуусгаж, магадлалын дүрмийг нарийвчлан танилцуулах,
✅ Гадны хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар хэрэгжих төслүүд дээр ажлын хэсэг байгуулж, ажлын явцыг түргэтгэх
✅ Хот байгуулалтын хуулийн төслийг Газрын багц хуулийн төсөлтэй хэрхэн уялдуулж байгааг танилцуулах.
✅Цементийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
