Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны ерөнхий менежер М.Тереса Хо, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, дэмжин ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал болох төвлөрлийг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах зэргийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн, хамтран ажилладаг хамгийн том түнш бол Азийн хөгжлийн банк гэдгийг онцоллоо. Мөн бонд гаргах, сан бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, концессын төсөл хэрэгжүүлэх, нийслэлийн хөрөнгийн удирдлага, өрийн менежментийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа уламжилсан юм.
Азийн хөгжлийн банкны зүгээс түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах төслүүдийг маш чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд тус банкнаас техник туслалцааны төсөл хэрэгжүүлж байгаа гэлээ. Түүнчлэн хамтран ажиллах төслүүдийг хэрэгжүүлэхэд нэгдсэн ойлголтод хүрч, шуурхай ажиллах хэрэгтэйг онцлов.

Мөн Азийн хөгжлийн банкны ерөнхий менежер М.Тереса Хо “Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг болон бусад дүүрэгт хэрэгжих жишиг эмнэлгийг тун ач холбогдолтой ажил. Иймээс нийслэлийн зүгээс бүх талаас дэмжиж ажиллах хэрэгтэй” хэмээн ярилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар жишиг эмнэлгийн бүтээн байгуулалтад бүх талаас дэмжлэг үзүүлэхээ тодотгосон юм. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын “Цахим монгол” зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, хот төлөвлөлт, өмчийн удирдлагын системийг цахимжуулах төслүүдийг эхлүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Талууд гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...