Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтаар хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл авсан. Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн санал асуулгад нийт 7278 хүн саналаа өгсөн юм. Санал, асуулгад оролцогсдын 74.2 хувь нь тус саналыг дэмжсэн бол, үлдсэн 25.8 хувь нь дэмжээгүй байна.
Санал асуулгын дүн болоод холбогдох тооцоо, судалгааг үндэслэн нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамж гарлаа. Захирамжаар төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөв. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Нийслэлийн Боловсролын газраас холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Анхны судалгаагаар хотын төвийн болон түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай 78 сургуулийг судалгаанд хамруулсан. Тухайн 78 сургуульд суралцдаг 92 мянган сурагчийн зорчих судалгааг хийхэд 25.7 хувь нь хувийн машин болон таксигаар зорчиж байгаа гэх дүн гарсан байна. Ийнхүү тус 78 сургуулиас хамгийн олон сурагч хувийн машин болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгож, гурван цагийн үечлэлд хамрууллаа. Тодруулбал, 21 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 15 сургуулийн хичээл эхлэх цагийг 08:15 байхаар тогтов. Мөн нэг ээлжээр хичээллэдэг 23 сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар шийдвэрлэлээ” хэмээсэн юм.

Өөрөөр хэлбэл, ойр байршилтай хоёр сургууль байгаа тохиолдолд эхний сургуулийн хичээл 07:45 цагт, хоёр дахь сургуулийнхыг 08:15 цагт эхлүүлэх зохицуулалт хийсэн байна. Энэ зохицуулалт ирэх даваа гарагаас буюу хоёрдугаар сарын 21-нээс мөрдөгдөж эхэлнэ.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжид зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, цагийн зохицуулалтад хамаарах ерөнхий боловсролын сургуульд хүүхэд нь суралцдаг ажилтнуудын ажиллах цагийн хуваарьт уян хатан хандаж, дотоод зохион байгуулалт хийхийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөлөө. Жишээлбэл, хүүхдийнх нь хичээл 09:00 цагт эхэлдэг ажилтны ажилдаа ирэх цагийг 10:00 цаг байхаар дотоод зохион байгуулалт хийхийг зөвлөж байна.
59 сургуулийг цагийн үечлэлд хуваарилахдаа тухайн сургуулиудын удирдлагуудтай уулзаж, тэдгээрийн саналыг тусгасан гэдгийг Нийслэлийн Боловсролын газраас онцоллоо. Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран судалгаа хийж, оргил ачааллын үед ийнхүү зохицуулалт хийснээр түгжрэл 12.5 хувиар буурах тооцоог гаргасан байна. Тус цагийн зохицуулалт нь 2021-2022 оны хичээлийн жил дуустал мөрдөгдөх юм.
НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ
| № | ДҮҮРЭГ | БҮС | СУРГУУЛЬ | I ЭЭЛЖ | II ЭЭЛЖ | ||
| ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ | |||||||
| 1 | БЗД | БҮС – I | 21-р сургууль | 8:15 | 13:45 | ||
| 2 | БЗД | 84-р сургууль | 7:45 | 13:15 | |||
| 3 | БЗД | БҮС – II | 33-р сургууль | 7:45 | 13:15 | ||
| 4 | БЗД | 48-р сургууль | 8:15 | 13:45 | |||
| 5 | СБД | БҮС – I | 1-р сургууль | 7:45 | 13:15 | ||
| 6 | СБД | ӨЗБЛАСургууль | 8:15 | 13:45 | |||
| 7 | СБД | БҮС – II | 31-р сургууль | 7:45 | 13:15 | ||
| 8 | СБД | 6-р сургууль | 8:15 | 13:45 | |||
| 9 | СБД | БҮС – III | 45-р сургууль | 7:45 | 13:15 | ||
| 10 | СБД | 11-р сургууль | 9:00 | ||||
| 11 | СБД | БҮС – IV | Байгаль эх лицей сургууль | 8:15 | 13:45 | ||
| 12 | СБД | 2-р сургууль | 7:45 | 13:15 | |||
| 13 | СБД | Монгол Улсын Консерватори | 7:45 | 13:15 | |||
| 14 | СБД | БҮС – V | МУБИС – ЕБС | 7:45 | 13:15 | ||
| 15 | ЧД | БҮС – I | 5-р сургууль | 7:45 | 13:15 | ||
| 16 | ЧД | 50-р сургууль | 8:15 | 13:45 | |||
| 17 | ЧД | БҮС – II | 23-р сургууль | 7:45 | 13:15 | ||
| 18 | ЧД | 24-р сургууль | 8:15 | 13:45 | |||
| 19 | ХУД | БҮС – I | 18-р сургууль | 7:45 | 13:15 | ||
| 20 | ХУД | 15-р сургууль | 8:15 | 13:45 | |||
| 21 | ХУД | БҮС – II | 52-р сургууль | 7:45 | 13:15 | ||
| 22 | ХУД | 75-р сургууль | 8:15 | 13:45 | |||
| 23 | ХУД | БҮС-III | 130-р сургууль | 7:45 | 13:15 | ||
| НИЙТ | 14 | 9 | 14 | 9 |
ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
| № | ДҮҮРЭГ | БҮС | СУРГУУЛЬ | I ЭЭЛЖ | II ЭЭЛЖ | ||||
| 1 | БЗД | БҮС – I | И-Эс-Эм | 7:45 | 13:15 | ||||
| 2 | БЗД | Кириллица | 9:00 | ||||||
| 3 | БЗД | БҮС – II | Оюунлаг | 7:45 | 13:15 | ||||
| 4 | БЗД | Уудам монгол | 9:00 | ||||||
| 5 | БЗД | БҮС – III | Шинэ монгол | 7:45 | 13:15 | ||||
| 6 | БЗД | Төгсдэлгэрэх | 8:15 | 13:45 | |||||
| 7 | БЗД | БҮС – IV | Шилдэг | 9:00 | |||||
| 8 | БЗД | Их засаг лицей | 9:00 | ||||||
| 9 | БЗД | БҮС – V | Эрхэм баян эрдэм | 9:00 | |||||
| 10 | БЗД | Гёте | 7:45 | 13:15 | |||||
| 11 | БЗД | БҮС – VI | Оюуны-Оньс | 9:00 | |||||
| 12 | СБД | БҮС – I | Логарифм | 7:45 | 13:15 | ||||
| 13 | СБД | Үй цай | 8:15 | 13:45 | |||||
| 14 | СБД | БҮС – II | Сант | 7:45 | 13:15 | ||||
| 15 | СБД | Улаанбаатар элит | 8:15 | 13:45 | |||||
| 16 | СБД | БҮС – III | Шинэ үе | 8:15 | 13:45 | ||||
| 17 | СБД | БҮС – IV | Эрдэмтөгс | 9:00 | |||||
| 18 | СБД | Сэлбэ | 9:00 | ||||||
| 19 | СБД | БҮС – V | Дойче шуле | 9:00 | |||||
| 20 | СБД | Кинг кидс | 8:15 | 13:45 | |||||
| 21 | СБД | БҮС – V | Эрдмийн уурхай | 9:00 | |||||
| 22 | СБД | Хаан эрдэм | 9:00 | ||||||
| 23 | ЧД | БҮС – I | Тусгал | 9:00 | |||||
| 24 | ЧД | Олонлог | 9:00 | ||||||
| 25 | ЧД | БҮС – II | Оюут | 8:15 | 13:45 | ||||
| 26 | ЧД | Олонлог эгзэ | 7:45 | 13:15 | |||||
| 27 | ХУД | БҮС – I | Орчлон сургууль | 9:00 | |||||
| 28 | ХУД | Хобби сургууль | 9:00 | ||||||
| 29 | ХУД | БҮС – II | Оргил сургууль | 9:00 | |||||
| 30 | ХУД | Монгол билиг оюун сургууль | 9:00 | ||||||
| 31 | ХУД | БҮС- III | Орхон Хасү сургууль | 9:00 | |||||
| 32 | ХУД | БҮС – IV | Шинэ Монгол Харумафүжи сургууль | 7:45 | 13:15 | ||||
| 33 | ХУД | Бритиш сургууль | 9:00 | ||||||
| 34 | ХУД | БҮС -V | Сакура сургууль | 9:00 | |||||
| 35 | ХУД | Солонго Эс Эф сургууль | 9:00 | ||||||
| 36 | ХУД | БҮС – VI | Жет тэмүүлэл сургууль | 9:00 | |||||
| НИЙТ | 8 | 6 | 22 | 8 | 6 |
Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл 08:00 цагт эхэлнэ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...