Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Залуучуудын холбооноос санаачлан “Формоо бэлэглэе” аяныг энэ сарын 24-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэд энэхүү аянаа үйлдвэрийн газрын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлж, цар хүрээг нь тэлсэн байна. “Хүүхэд бүхэн жаргалтай байг” уриан дор явагдсан уг аяны хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ, Дэнж, Говил, Баянцагаан, Яргуйт, Их залуу, Даваат, Наран, Шанд, Цагаанчулуут, Рашаант багийн амьдралын төвшин доогуур, өрх толгойлсон, олон хүүхэдтэй өрхийн 600 гаруй багачуудыг баярлуулжээ. Залуус хүүхдүүддээ сургуулийн дүрэмт хувцас авч өгөх боломжгүй олон эцэг, эхчүүдэд туслахаар багадсан формоо барьж ирсэн багачуудад чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Мөн Барилга засварын цехийн хамт олонтой хамтран ажиллаж, аянд идэвхтэй оролцсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын залуучуудын холбооны гишүүд, Оёдлын цехийн бүсгүйчүүд, “Энэрэл төв”, “Ногоон Очир”, “Апейро” ХХК, “Babuka” бэлэн хувцасны дэлгүүр, “Заяа” онлайн шоп, “Цах маркет”-ийн 306 дугаар лангуу, Худалдааны гудамж дахь хүүхдийн хувцасны Н.Ганзүрх болон багуудын зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудад хүүхэд багачуудынхаа өмнөөс баярлалаа.
Хэн нэгний багадсан форм бусад хүүхдэд бэлэг болон очих боломжтойг ойлгуулж, хүнд хэрэгтэй хүн байх ухамсарыг төлөвшүүлэхэд тодорхой нөлөө үзүүлсэн энэхүү аян нь хүүхдийн сурч боловсрох үйлсийг дэмжээд зогсохгүй хог хаягдалыг бууруулах, байгаль эх дэлхийгээ хамгаалах том ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Эрдэнэт ТӨҮГ
More Stories
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
Бүгд найрамдах Итали улстай онцгой байдлын салбар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна...