Байгаль Орчин, Аялал жуулчлалын яамнаас агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.
Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Агаарын бохирдолтой холбоотой мэдээллийг иргэдэд нээлттэй өгдөг байх ёстой. Агаарын бохирдлыг 7-8 үзүүлэлтээр хэмжих боломжийг гаргаж байна. Агаарын бохирдол аймгийн төв болон суурин газарт ч их болсон.
Агаарын бохирдлыг бууруулах гурван шатны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт богино хугацааны буюу сайжруулсан шахмал түлшний асуудал.
Хоёрдугаарт хагас коксын үйлдвэрийг Монгол Улсад байгуулах. Агаарын бохирдлыг үүсгэж буй эх үүсвэрүүд дээр яаралтай ажиллах шаардлага байгаа.
Өнгөрсөн хугацаанд яндан шүүгч, утаа шүүгчид баахан хөрөнгө оруулалт хийгдчихсэн. Үүнд Байгаль орчны зөвлөлтэй хамтран шалгалтын ажлыг хийж байна. Агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөгдсөн мөнгө үр дүнтэй зарцуулагдсан эсэх, Улаанбаатарын агаарын бохирдол бусад аймгуудын хэмжээнд байна вэ гэдгийг хөндөхөөс өөр аргагүй.
Байгаль Орчин, Аялал жуулчлалын яам утааны стандарт, хяналтыг тавьж байх чиг үүрэгтэй.
Улаанбаатарт Тавантолгой түлш компанийн хоёр үйлдвэр ажиллаж байгаа. Үйлдвэрүүдэд шинэ технологи нэвтэрч чадаагүй. Хуучин технологиор явж байгаа тул чийгшил, дэгдэмхийг буулгах стандартыг мөрдөнө. Агаар, хөрс, ус, дотоод орчны бохирдлын хэмжээг хэмжиж, олон нийтэд танилцуулдаг байх ёстой. Ингэснээрээ бусад холбогдох байгууллагуудад хариуцлагын арга хэмжээ авна.
Хяналтыг иргэд өөрсдөө тавьж, шаардлагаа тавьсан хяналтынхаа дагуу төр засагт хүргэж байх”-ыг хэллээ.
Түүнчлэн нийслэлд байгаа нам даралтын зуухуудыг хяналтын төхөөрөмжтэй болгон, бохирдол стандартаас давсан тохиолдолд мэдэгдэж, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж арга хэмжээг авдаг болно гэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
