Энэ сарын цаг агаарын төлөвийг танилцуулж байна.
Арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох ба говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа тул эдгээр үеүдэд цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд авч ашиглахыг Цаг уурын байгууллагаас зөвлөв.
Баруун аймгуудын нутгаар. Агаарын температур 4-6°С-аар сэрүүснэ. Сарын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11–13 м/с, зарим үед түр зуур 13–15 м/с хүрч ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан ба бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур олон жилийн дунджаас 4–6°С-аар сэрүүснэ.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр хур тунадас орно. Салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсэж болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар (Хэнтийн баруун хэсгээс бусад) олон жилийн дунджаас бага байна.
Агаарын температур олон жилийн дунджаас 3–5°С-аар сэрүүснэ. Сарын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүснэ.
Говийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Дундговь, Дорноговийн зүүн хойд хэсэг болон Говьсүмбэрийн нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Агаарын температур олон жилийн дунджаас 3–5°С-аар сэрүүснэ.
Ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүснэ.
Эх сурвалж: ЦУОШГ
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
