Энэ он гарсаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 17.76 хувиар сулраад байгаа юм. 2020 оны дунд үеэс хойш 2850-ийн түвшинд тогтвортой байсан төгрөгийн ханш ОХУ Украинд халдсанаас хойш буюу хоёрдугаар сарын дунд үеэс хойш ерөнхийдөө огцом суларсан юм.
Дэлхий дахинд инфляц эрчимжихтэй зэрэгцэн Холбооны Нөөцийн банк зэрэг дийлэнх Төв банкнууд мөнгөний бодлогоо чангатгаж байна.
Нийлүүлэлтийн сүлжээний доголдол даамжирсан, Европт эрчим хүчний хямрал нүүрлэсэн зэргээс шалтгаалан валютын, хөрөнгийн болон таваарын зах зээлд тогтворгүй байдал бий болоод байгаа юм.
Ялангуяа инфляцыг зорилтот түвшинд хүртэл тогтворжуулах хүртэл бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байхыг Холбооны Нөөцийн банк удаа дараалан илэрхийлээд байна. Үүнийг дагаад ам.долларын ханшийн өсөлт цаашид ч үргэлжлэх хандлага бий болсон юм.
Монгол Улсын хувьд Төв банк бодлогын хүүг он гарсаар дөрвөн удаа нэмэгдүүлээд байгаа бөгөөд одоогоор 12 хувьтай байна. Дэлхийн улс орнуудын Төв банкны шийдвэрийн улмаас учирч болох сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор илүү хурдацтай нэмэгдүүлсэн гэдгийг Монголбанкнаас мэдээлж байв.
Харин гадаад валютын албан нөөц есдүгээр сард 2.8 тэрбум ам.доллар болж, өмнөх сараасаа 3.7 хувиар өсөөд байна. 2022 он гарсаар тасралтгүй буураад байсан гадаад валютын нөөц сарын дүнгээр бага зэрэг өссөн ч нийт дүнгээр 35.9 хувиар буураад байгаа юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
