Олноо хатан эх нэрээрээ хүндлэгдсэн хатагтай Д.Сарангэрэл засаг болгонд сайд хийх их буян заяанд төржээ. Намтар түүхийг сөхөн харвал анх ЗХУ-д фото зурагаар техникум төгсөж, долоон жилийн дараа буюу 32 жилийн өмнө сэтгүүлчээр сурсан. Түүний ажил, мэргэжлийн замналд эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөр хамгааллаар сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил, ажилласан туршлага, авсан хичээл огт байхгүй мөртлөө өдгөө тэр гурав дахь өөр салбар яамандаа сайдаар залрах гээд хоног өдрөө тоолон сууна.
Түүний өргөн барьсан хуулийн төслийг харвал төдийлөн боловсролтой, мэргэжлийн ур чадвартай гэж харагдахгүй. Ярьж хэлж байгаад нь онц хэрэгтэй юм байхгүй. Намд үйлчилж, улс төрчдийг сонин телевизийнхээ тэргүүн нүүрэнд залж өгсөндөө НАМ-ын итгэлт гишүүн болж, улс төр лүү мацсан байдаг л нэг сэтгүүлч.
Эрүүл мэндийн сайдаар ажиллахдаа ковидыг дотроо алдаагүй нь гавьяа гэж ярьдаг ч нийгмийн сэтгэл зүй эмзэг мэдрэмтгий үед иргэдийг айдсаар нь удирдсан менежмент нь хожмоо жинхэнэ хороо тарьж гадаадад гацаах, зах замбараагүй хөл хорих, хил гааль гацах гээд хамаг хямралын эхлэл болсон. Нэг өвчтнийг найман саяын зардлаар 67 хоног эмчлэх, анхны өвчтөндөө монгол нэр өгөх, удирдсан эмнэлгээ ч өөд нь татаж яваагүй мафижсан нөхрийг ардын баатар болгох… зэргээр энтертайнмент яам шиг байж билээ.
Буянтай эгчийгээ дагаад аль нэг яаманд зөөлөн суудалд тухалчих санаатай тойрон хүрээлэгчид нь “сайд нар мэргэжлийн байх албагүй” гэдэг мессеж зохион байгуулалттайгаар цацаж байх шиг. Энэ улсад мэргэжил, мерит зарчим гэж байдаггүй бол дуртай нь хагалгаа хийгээд, барилга барьж, зам тавь, хэлэлцээр хий. Чаддаг хүнийг нь бодлого тодорхойлох шат хүртэл дээш нь гаргахгүй. Чадах юмгүй нь харин лифтээр ганцаараа өндөрт өгсөнө.
Хүн өөрөө зарчмын хувьд өөрийгөө голох, салбарын хүнд нь орон зайг нь орхих, залуу үедээ ирээдүйг нь үлдээх ухамсартай байх ёстой. Гэтэл хор хутгаад уу, хувь нийлүүлээд үү дуртай салбартаа сайдын албанд заларсаад байгаад ямар сайндаа “Хатан эх” нэртэй болсон байх вэ дээ.
Манай улс оронд яг үнэндээ ямар ч бодлого, ирээдүйн хөгжлийн зураглал байхгүйг дандаа л салбарын тухай ямар ч ойлголтгүй, туршлагагүй намчдыг сайдаар томилж, 1.5 жилийн настай засгийн газар нь улс байгуулж тоглодгоос харж болно. Харамсалтай.
МӨРЧ
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
