Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн гүүрний зүүн талын Задгай хэмээх газарт Туул голын усанд суудлын автомашин сууж, зорчигчид нь автомашиныхаа бүхээг дээр гарсан байна гэсэн дуудлага наймдугаар сарын 22-ны 21.09 цагт ОБЕГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан очиход Сүхбаатар дүүргийн иргэн 42 настай эрэгтэй, Хан-Уул дүүргийн иргэн 39 настай эмэгтэй Ланд-ровер загварын автомашинаар зугаалж яваад усанд суусан байсныг татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барих ажил үргэлжилж байна
Next post Нэгдүгээр ангийн элсэлт наймдугаар сарын 25-нд хаагдана