Зургаадугаар сарын 1-ний өдөр тооцоолол хийж үзэхэд 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байжээ. Тэдний ихэнх нь хоёр настай хүүхдүүд байв. Харин зуны туршид яам, агентлаг, нийслэл, холбогдох төрийн байгууллагууд хамтран ажилласнаар өнөөдрийн байдлаар тэдний 22 мянгыг нь цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлжээ.
Өнгөрсөн 7 хоногт төвийн зургаан дүүргийн хүртээмж багатай хороодод ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ ажиллав. Одоогоор цэцэрлэгт хамрагдах боломж нь бүрэн бүрдээгүй байгаа 11 мянган хүүхэд байна. Тэдний асуудлыг үлдсэн хугацаанд багтан шийдвэрлэж 9, 10, 11 дүгээр сар гээд үе шаттайгаар ондоо багтаан цэцэрлэгт хамруулна.
Хүртээмжийг яаж нэмэгдүүлсэн бэ?
Удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэв
Цэцэрлэгийн зориулалттай барилгын худалдан авна
Шаардлага хангасан байр түрээсэлж байна
Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэв
Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна
Хувьсах зардлыг нэмэгдүүлж олгоно
Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ
Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулснаас гадна
Тулгамдаж буй асуудал
Шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудад цэцэрлэг, сургууль төлөвлөөгүй, төлөвлөсөн ч барьдаггүй байдал нь ачаалал үүсгэж байна
Хэт ойр, зэрэгцсэн олон том хороолол, хотхоны төвлөрөл нь хүртээмжийг бууруулж байна
Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд үндсэн болон түр оршин суугчдын бүртгэл хийлгэхгүй байна
Хот доторх шилжилт хөдөлгөөнөө иргэд баталгаажуулахгүй байна
Төрд байгаа иргэний мэдээлэл зөрөх, тараахгүй байх тохиолдол түгээмэл байна.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
