Богдхан уулын хойд хэсэгт буюу иргэдийн ихээр аялаж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж эхэлжээ. Тодруулбал, якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд 2021-2022 онуудад үргэлжлэхээр нөхцөл байдалтай байгааг судалгаагаар өнгөрсөн онд урьдчилан тогтоосон.
Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр нь 4-6 насжилттай байгаа нь зургадугаар сарын сүүл, долдугаар сарын дунд 10 хоног хүртэл хүүхэлдэй шатандаа шилжиж, нисэж эхлэх учир голомт дахь хүрэнцрийн нягтшилыг бууруулах тэмцлийн ажлыг ийнхүү эхлүүлж буй аж.
Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээнд байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулах сөрөг нөлөөлөл ихтэй учир шаталсан хариу арга хэмжээ байгальд сөрөг нөлөөлөл багатай хортон устгах зориулалтын аргаар хөнөөлийн голомтыг хумих арга хэмжээ авдаг аж.
Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Тиймээс бага үед нь хөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэлж буйг албаныхан мэдээлжээ. Тухайлбал, 2022 оны зургадугаар сарын 17-18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа Онгоцоор хортон шавьж устгалын бодис цацах ажиллагаа явагдах тул иргэд, аялагчдыг эдгээр өдрүүдэд Богдхан ууланд аялаж зугаалахгүй байхыг анхаарууллаа. Хортон шавьж устгалын хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
