Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч найз залуу гэх этгээдэд буудуулж амь насаа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан. Хэрэг үйлдсэн этгээд тухайн үед амиа хорлосон бөгөөд тус хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш мөрдөн байцаах ажиллагаа явагджээ. Гэвч долоон сар өнгөрч байхад дорвитой шийдвэр гаралгүй, хэрэг хаагдсан байна. Тиймээс талийгаач охины аав ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон УЕП-ын дарга Б.Жаргалсайханд хандаж үнэн зөвийг тогтоон, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хүслээ.
Талийгаач охины аав, “Өвөрхангай аймгийн прокурорын газар жирийн малчин биднийг үл тоомсорлож, хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаад гомдолтой байна. Гэмт этгээд амиа хорлож хариуцлага тооцох боломжгүй болсныг ойлгож байна. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцлийг бүрдүүлсэн этгээдийг шалгалгүй, зөвхөн нас барсан этгээдэд холбогдох мөрдлөг явуулсантай эвлэрэхгүй. Тухайлбал, галт зэвсэг худалдах тусгай зөвшөөрөлгүй хэрнээ сум худалдаалсан этгээдийг шалгаагүй. Энэ нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас бусдын амь насыг хохироход хүргэсэн сургуулийн захирал бусад холбогдох албан тушаалтнуудыг ч шалгаагүй. Эдгээр хүмүүс миний охины аминд хүрсэн этгээдийн ард нуугдаад үлдлээ. Эцсийн шийдвэр гартал би тэмцэнэ” гэж мэдэгдлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
