Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаас зарим аймгийн наадмын хугацааг тогтоож, “Их хурд” морин уралдааныг зохион байгуулах шийдвэр гарчээ.
Шадар сайд С.Амарсайхан “Улсын их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл бүх аймаг долдугаар сарын 11, 12, 13-нд баяр наадмаа тэмдэглэнэ. Тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн таван аймаг долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гарлаа. Ингэхдээ бүсийн уралдаанаа нэгтгэх нь нэгтгэж, тусдаа хийж ч болно. Тэгш ойгоо тэмдэглэх аймгууд долдугаар сарын 22-24, 30-ны хооронд аймаг орон нутагтаа ойгоо тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарч байгаа. Удахгүй улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хуваариуд гарсныг Соёлын яамнаас иргэдэд танилцуулна.
Цар тахлын улмаас бид хоёр жил наадмаа тэмдэглэж чадсангүй. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2,230, 2,231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн , Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гээд давхацсан ойнуудыг долдугаар сардаа тэмдэглэнэ. Наймдугаар сард нүүдэлчний соёл ахуйг таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлууд гээд бүтэн наадмын хөтөлбөрийн дагуу ажлууд зохион байгуулагдана.
Иргэд сүүлийн хоёр жил алжаал тайлж чадаагүй, стресс ихтэй, КОВИД-ын хөл хорионд их байсан, аялж зугаалж чадаагүй. Тиймээс дэлгэр сайхан зуны улиралдаа улсынхаа баяр наадмыг нийслэлдээ тэмдэглэчхээд хөдөө орон нутагт агаар салхинд гарч, эрүүл орчинд эрсдэлгүй баяр наадмаа тэмдэглэх бэлтгэлээ хийж сайхан наадах боломж бүрдэнэ гэж ойлгож буй.
Энэ жилийн баяр наадмаар “Улаанбаатарын үдэш” арга хэмжээ Хүй долоо худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын хаалтыг ёслол төгөлдөр хийнэ. Морь, сур, бөх бэлтгэлдээ орсон. Наадмын төсөвт 2.3 тэрбум төгрөг тавигдсан. Бүх гудамж талбайд үйлчилгээ явуулж, иргэдээ ая тухтай баярлуулна. Наадмын тасалбарыг цахим хэлбэрээр худалдах ажил Цахим хөгжлийн яаманд яригдаж байгаа” гэж мэдээллээ.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...