Үйл ажиллагааг нь түр зогсоож битүүмжилсэн 17 үйлдвэрийн төлөөлөл болох дулааны аргаар мах боловсруулж, экспортолдог “Монгол эко мах” ХХК болон мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулж, дотооддоо нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Натурал грийн фүүдс”, “Шилмүүст сүмбэр” компанийн үйлдвэрүүдээр шадар сайд оржээ.
“Монгол эко мах”, “Шилмүүст сүмбэр” компаниудын хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020, 2021 онд үйл ажиллагаа нь зогсонги байгаад энэ жилээс үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Гэвч үйлдвэрийн байр агуулах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин нөхцөл бүрдээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдгийг Мэргэжлийн хяналт, Стандарт хэмжилзүйн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байсан юм. Тиймээс цаашид хүнсний үйлдвэрлэл эрхлэх эрүүл ахуйн стандартын шаардлага хангуулах үүрэг чиглэлийг өглөө.
Тэгвэл 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Натурал грийн фүүдс” компани нь өнгөрсөн хугацаанд удаа дараа зөрчил гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 6 дугаар сарын 1-нд хийсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт бус шалгалтаар 75 тонн цул адууны мах, дулааны аргаар боловсруулсан 25 тонн ямааны мах хадгалж байсан нь тогтоогдож, агуулахыг нь битүүмжилжээ. “Натурал грийн фүүдс” компани нь дулааны аргаар мах боловсруулах эрхтэй ч БНХАУ руу экспортлох зөвшөөрөлгүй, мөн хадгалж байсан мах нь гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгогүй, мөн агуулахын байр нь стандартын шаардлага хангаагүй зэрэг хэд хэдэн зөрчилтэй тул цаашид үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хэллээ.
Битүүмжилсэн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний дээжийн шинжилгээний хариу 8-наас эхлэн гарах юм байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
