Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр “Зургаадугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. танилцуулж байна. Улсын хэмжээнд 660 үйлчилгээ цахимжаад байгаа.
Иргэдээс хамгийн их гомдол ирж буй үйлчилгээг цахимжуулна. Тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80,100 орчим иргэн тоон гарын үсэг авсан. Иргэдийн хувьд гэрээ хэлцэл, банкны зээлийн үйлчилгээг биеэр очихгүйгээр авах боломж бүрдэж байгаа юм. Хурууны хээгээр биш тоон гарын үсгээр бүх төрлийн үйлчилгээ авна.
Кибер аюулгүй байдлын тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамтай хамтарсан ажлын хэсэг гараад иргэний хурууны хээгээ өгсөн супермаркетууд, гоо сайхны салонуудын датаг устгах ажлыг зохион байгуулж байна.
Төрийн мэдээллийн аюулгүй байдлын үндсэн дээр халдлагаас хамгаалах төвийг ажиллуулж байгаа. Иргэдийн мэдээллийг хамгийн ихээр авдаг эмнэлэг, банк, банк бус санхүүгийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр хууль хэрэгжиж байгаа” гэлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
