ЕБС-ийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдаж, тархинд цус харвасан гэх мэдээллийг бид өмнө мэдээллэж байсан. Эргэн сануулахад энэ сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээлдээ орж байсан хүүхдүүд ухаан алдсан гэх бөгөөд тэднийг ГССҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийсэн байна.
Улмаар зургаадугаар ангийн хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлж ухаан орсон хэдий ч амьсгалын дутагдлаас болж цус харвасан. Хүүхдийн биеийн байдал ухаан орсон ч хоол идэж, юм ярьж чадахгүй болсон гэх мэдээлэл байна.
Хэдий биеийн байдал сайжирсан ч хөл дээрээ явж чадахгүй ч байж мэднэ гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр маш урт хугацааны эмчилгээ хийлгэх аж.
Харин биеийн тамирын хичээлдээ масктай гүйж ухаан алдан унасан аравдугаар ангийн хүүхдийн хувьд тухайн үедээ ухаан орж биеийн байдал нь хэвийн байсан ч оройноо нас баржээ. Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр дээрх хүүхэд амьсгалын дутагдалд оржээ.
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
