Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар Дэлхийн банкны Гамшгийн эрсдэлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Пунам Пиллайг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын ажлын явц, энэ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн хэрэгцээ, шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нийслэлийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Энэхүү төсөл нь хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хаягдалгүй, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 20-р хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, мал аж ахуй, малын гаралтай түүхий эдийг боловсруулан, аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой юм.
Нийслэлийн зүгээс энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буй. Энэ оны аравдугаар сар гэхэд төслийн үнэлгээний баримт бичгийг эцэслэн дуусгах, судалгаа, үнэлгээнүүдийг хийж, төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах, үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхдээ баримтлах стратеги, хаягдалгүй эдийн засаг бий болгохын тулд ямар үйлдвэр барих, жижиг, дунд үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих зэргийг төлөвлөх юм.
Уулзалтын төгсгөлд Дэлхийн банкны айлчлалын багаас Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй талаар хийсэн судалгаагаа нийслэлийн харьяа байгууллагуудад танилцуулах хүсэлтээ илэрхийлэв. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар хүсэлтийг хүлээн авч, судалгааны үр дүнг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад танилцуулж, зөвлөгөө өгөх арга хэмжээг хамтран зохион байгуулахаар боллоо.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
