Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас НЗДТГ-ын үйл ажиллагааг дэмжих үүднээс шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тодруулбал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко компьютер, ухаалаг дэлгэц, дрон, гэрэл зургийн аппарат зэрэг тоног төхөөрөмжийг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгт хүлээлгэн өгөв.
Энэ үеэр “Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдахад төрийн үйлчилгээ чухал болох нь” гарын авлагын дээжийг НЗДТГ-ын хамт олонд гардуулсан бөгөөд энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд боловсруулан гаргасан шилжилт хөдөлгөөний хамгийн анхны гарын авлага аж. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас цаашид аймаг, улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөний тухай гарын авлагыг боловсруулж гаргахаа онцолсон юм. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко хоёр талын хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд, цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилж байлаа.
НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан. Тус хамтын ажиллагааны хүрээнд шилжилт хөдөлгөөний сургалт, судалгааг зохион байгуулж, шилжилт хөдөлгөөн, хүн амын суурьшлын бодит тоон мэдээллийг гаргах, НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Хүний нөөцийн хөгжлийн төвөөс өнөөдрийн байдлаар дотоодын шилжилт хөдөлгөөний 17 сургалтад 480 албан хаагчийг хамруулжээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
