Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил гэх зүйл цацсан иргэн Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Тэрбээр “Бидний тусгаар тогтнолд Орос улс хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Ардын хувьсгалыг орос цэргүүдийн тусламжтайгаар 1921 онд Сүхбаатар жанжин маань амжилттай хийсэн. Халхын голын дайныг бид сайн мэднэ. Японы эзлэн түрэмгийлэгчид дайрч орж ирэхэд тэд л тусалсан. Бидний тусгаар тогтнолд тус болсон ганц улс. Гэтэл нэр бүхий хүмүүс хоёр улсын зуун жилийн найрамдалт харилцааг хагалан бутаргах зорилгоор удаа дараа цуглаан зохион байгууллаа. Тиймээс эсэргүүцлээ хөнгөн хэлбэрээр илэрхийлсэн.
Гурил, өндөг, хүнсний зүйл нь хоргүй байдаг учраас гэмт хэрэг болдоггүй. Үүнийг Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс хэт дэвэргэж шившлэгтэй, хортой гэх яриа гаргаад байна. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас намайг шалгаж байгаа. Мэдээж Алтан тариан гурил цацсан. Удахгүй шалгалтын ажиллагаа дуусаад үнэн нь тогтоогдох байх” гэв.
Мөн “Тэд дахиад жагсаал зохион байгуулна гэж яриад байгаа. Эхний удаа гурилтай очсон бол дараагийн удаа ташууртай очно. Орос Монголын зуун жил гар барьсан харилцааг хэзээ ч таслуулахгүйн төлөө цаашдаа ч тэмцэнэ. Тиймээс албан ёсны бүлгэм байгуулж байгаа. Хоёр орны харилцааг цаашид хамгаалахын тулд дотоодын дайснуудтай тэмцэхээр шийдсэн.
Миний ард ямар нэгэн хамгаалалт байхгүй. Бид өөрсдийн итгэл үнэмшлээр байгаль орчин, эх дэлхий, залуусынхаа ирээдүйн төлөө ажил хийж явдаг” гэлээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
