Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөг төлөөд байна. Мөн өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг “Кью Эс Си” компаниас төлөхөө мэдэгдсэн.
Цаашид Хөгжлийн Банк маш хариуцлагатай байж, хуулиа баримталж ажиллах ёстой. Өөрийн гэсэн хуультай институц тул ил тод, нээлттэй байж, чанаргүй зээл зэрэг асуудлыг гаргаж болохгүй. Саяхан Олон Улсын Валютын Сангийн төлөөлөл манай улсад ажиллахдаа Хөгжлийн Банк ийм байдалтай ажиллавал татан буулгасан нь дээр гэсэн зөвлөжм өгсөн. ОУВС ингэж хэлж байна гэдэг нь олон улсын хөрөнгийн зах зээлд ийм мессэж хүчтэй очиж байгаа. Иймээс энэ онд балансаа сайжруулах, хэвийн байдалд нь оруулж чадна гэдгээ харуулахын төлөө хичээж ажиллана” гэлээ.
Манай улс “Сэргэн мандалт” бондыг 2023 оны аравдугаар сарын 23-нд, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондыг төлөх ёстой юм. Үүнээс “Самурай” бонд нь Засгийн газрын баталгаатай тул чанаргүй зээлийг зээлдэгчдээр яаралтай төлүүлж, уг өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлээс сэргийлэхээр холбогдох албаныхан ажиллаж байна.
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
