“Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын аянд Монголбанк болон төр, хувийн хэвшлийн 14 байгууллага хамтран оролцлоо. Манай улс уг аянд 9 дэх жилдээ оролцсон бөгөөд энэ оны хувьд “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрсдөө бүтээе” уриатай байв. 14 хоног үргэлжилсэн тус аяны хүрээнд хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, санхүүгийн мэдлэгээ гэр бүл болон нийгэмд хуваалцахад нь дэмжлэг болох сургалт, мэдээ мэдээллийг түгээлээ.
Аяны хаалтын үйл ажиллагаанд зориулж 3-р сарын 26-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтийн гүйлтийг “Хамтдаа гүйцгээе” клубтэй хамтран зохион байгуулсан бөгөөд банкны салбарын ажилтнууд болон иргэдийн төлөөлөл 400 гаруй хүн оролцов. Хаалтын үйл ажиллагааны үеэр иргэдэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх сургалт, санхүүгийн мэдлэг сорих АХА тэмцээн, хүүхэд залуусын дунд зарласан эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулав.
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...