Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт “Оршил констракшн” ХХК-ийн барилга дээр угсарч байсан кран унажээ.

Урьдчилсан дүгнэлтээр краны хийц, эд ангийн гэмтлээс болж осол гарсан гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа мэдээллээ. Ослын улмаас зам байгууламж эвдэрсэн бөгөөд автомашины хөдөлгөөн сийрэг шөнийн цагаар гарсан тул хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй аж.

Ослыг нарийвчлан шалгаж байна. Урин дулааны улирал болж, барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, дотоод хяналт, үзлэг шалгалтыг тогтмол хийх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж аливаа осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нэгдүгээр улирлын баримтаа ирэх сарын 8-ны дотор системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авна уу
Next post Барилгын материал дунд загас, тахианы мах тээвэрлэж байгаад баригджээ