Догшин хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймгийн иргэдтэй уулзах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын уулзалт Сайншанд хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн уулзалтыг нээж АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн. Түүний дараа “Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл, Олимпийн наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар үг хэлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихийг Дорноговьчуудад уриаллаа.
Тэрбээр “Догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутгийн ард түмэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Х.Баттулгыг дэмжиж байгаа юм. Энэ хүн хэн бэ гэдгийг хүн чанар, мөн чанарынх нь хувьд би хэлье. Тэр бол монгол төрийн хүн. УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдож ажилласан туршлагатай төрийн түшээ. Миний хувьд бол хүндэлж явдаг хүний нэг, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, аавын минь оронд аав болж, ахын минь оронд ах болж, үлгэрлэж явдаг хүн.
Энэ хүн эгэл жирийн амьдралаас босч, тэмцэж, гарч ирсэн хүн. Мөн Монголын олон шилдэг тамирчдыг дэлхийд гаргасан. Монгол түмний 44 жил хүлээсэн Олимпийн алтан медалийг хүртсэн Н.Түвшинбаярыг хөтөлж, бэлтгэж, араас түлхэж өгсөн хүн бол яах аргагүй Х.Баттулга нэр дэвшигч юм аа. Тэр бол Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй, хийж бүтээх чадвартай хүн. Үүнээс илүү том боловсрол гэж байхгүй ээ. Тийм болохоор Монгол Улсынхаа төлөө цохилох зүрхтэй энэ хүн эх оронч Ерөнхийлөгч болж чадна гэдэг би эргэлзэхгүй байгаа. Дорноговьчууд та бүхнийг эх оронч Ерөнхийлөгчөө дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид хамтдаа ялна, Монгол ялна аа” хэмээн хэллээ.
АН-ын сонгуулийн штаб
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
