Өсвөр үеийнхний хамтын оролцоог нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг дэмжин, зорилтот сэдвийн хүрээнд суралцаж, хөгжих боломжийг олгох, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөр нийслэл хот болон хөдөө орон нутгаас шалгарсан 90 гишүүнтэйгээр өнгөрсөн 10 дугаар сард нээлтээ хийсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд Парламентын боловсрол, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдээр оролцогч хүүхдүүд цуврал хичээлд хамрагдаж, үеийнхэндээ сургалт зохион байгуулахаас эхлээд орон нутагтаа нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлжээ. Өсвөрийн парламентын хүүхдүүд энэ удаа зөв хооллох дадал, шим тэжээлийн хэрэглээний цэгцтэй мэдлэгийг түгээх, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл хооллолт Эрүүл ирээдүй” сэдэвт дэд хөтөлбөрөө эхлүүлж байна. Хоёр сарын турш үргэлжлэх уг хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Пийпл Ин Нийд” олон улсын байгууллага, НЭМҮТ бусад дэмжигч газрууд хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Судалгаанаас үзэхэд, манай улсад 10-19 насны хүүхдийн 13,9% нь илүүдэл жинтэй, 4,2% нь таргалалттай байна. Түүнчлэн өсвөр үеийнхний 38,5 % нь өглөөний цайгаа уудаггүй, 85,1% нь ус, шингэн зүйлсийг бага хэрэглэдгээс гадна 3 хүүхэд тутмын 2 нь чихэр, шоколад зэрэг сахарын агууламж ихтэй хүнсийг өдөр бүр хэрэглэдэг гэжээ. Энэ удаагийн уулзалтад хөдөө орон нутгаас 60 хүүхэд цахимаар оролцож, мөн эцэг эхчүүдийн төлөөлөл гэр бүлийнхээ хооллолтод хэрхэн анхаардаг талаар санал, туршлагаа солилцсон юм. Хүүхдүүд эрүүл, ухаалаг сонголт хийхийн тулд эхлээд үнэн бодит эх сурвалжаас, өөрт тохирсон хялбар хэрэгслээр хэрэгтэй мэдээллээ тогтмол авч, дадал хэвшил болгох нь чухал. Яг энэ зорилгоор эрүүл хооллолтыг хэвшүүлэх уриалга, санамж, видео хичээл зэрэг контент бүхий платформыг хөгжүүлэхээр ажиллаж буй талаар Өсвөрийн парламентын гишүүн П.Түвшин бидэнд хуваалцлаа.
Улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний үндэс суурь энэ насанд тавигддаг. “Эрүүл хооллолт – Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн үр дүнд хоол хүнсний бүтээгдэхүүний зөв тогтолцоо, аюулгүй байдал, үр нөлөө, зохистой хэрэглээнд суралцаж, хүнсний хог хаягдлыг багасгах талаар нэгдсэн ойлголттой болохоос гадна хувь хүний хөгжлийн цуврал хичээлүүдэд хамрагдах юм.
Нэмж мэдээлэхэд, дэлхийн улс, орнуудад хүүхэд, залуучуудын парламентын боловсролыг дээшлүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Жишээ нь, Исланд улсад 13-15 насны хүүхдүүдийн бүлэг хууль тогтоох байгууллагаас боловсруулсан хуулийн төслүүдэд саналаа өгөх зарчмаар ажилладаг байна. Энэ нь хүний эрх, ардчиллыг дээдэлсэн, ёс зүйн төлөвшилтэй, бүтээлч, мэдлэгтэй хойч үеийг бэлтгэх суурь болдог гэж үздэг.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
