Энэхүү гүүр нь ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы засаглалын үед хэрэгжиж буй дэд бүтцийн хэд хэдэн том төслүүдийн нэг юм.
Дарданеллын хоолой дээгүүр тавьсан уг гүүрийг бүтээн байгуулахад Турк, Өмнөд Солонгосын компаниуд хамтран ажиллаж, нийт 2.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.
Дүүжин гүүрний зэргэлдээ хоёр цамхгийн хоорондох зай нь 2,023 метр урт ба ийм урт холбоостой дүүжин гүүр дэлхийд өөр байхгүй юм. 2023 онд тохиох Бүгд Найрамдах Турк улс үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг бэлэгдэж ийм урттай байгуулжээ.
Дарданеллын дүүжин гүүрний төсөл 2017 оны гуравдугаар сард эхэлж, 5,000 гаруй ажилчин бүтээн байгуулалтад нь оролцсон юм.
Турк улсын Ази, Европын эргүүдийг холбосон дөрөв дэх гүүр ийнхүү нээлтээ хийж байна. Өмнөх гурав нь Истанбул хотод байдаг юм.
Гүүрний цамхгуудын өндөр 318 метр, гүүрний нийт урт 4.6 км.
Гүүр нээгдэхээс өмнө Анатоли, Галлиполийн хойгуудыг хооронд зорчихдоо татлагат онгоцоор нэг цаг аялдаг байжээ. Хүлээх хугацааг нь нэмбэл ийм аялал нийтдээ таван цаг үргэлжилдэг байсан гэнэ.
Харин одоо автомашинтай хүн 200 лир ( $13.5) төлөөд зургаан минутын дотор хоёр эргийн хооронд зорчдог болж байна.
Эх сурвалж: CNN
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
