Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг баталлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үргэлжлэл болох баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргасан. Хэрэгжүүлэх зарчим нь концессын хэлбэрээр гүйцэтгэнэ. Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын бодлогын баримт бичгийг баталснаар эхний ээлжинд Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 1255 км, зүүн босоо нь Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлд 426.6 км төмөр зам барихаар тооцож байна.
Монголын төмөр зам ТӨХК-д болон бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг, төслийг боловсруулж, барих, ашиглах, шилжүүлэх нөхцлөөр төмөр замуудыг барьж, төрд хүлээлгэн өгнө.
Одоогийн байдлаар төмөр замын салбарт гурван томоохон төсөл хэрэгжиж байна. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл. Эдгээрээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам анхны тээврээ гуравдугаар сарын 5-нд Оюутолгойн зэсийн баяжмалаар хийсэн. Дараагийн ачилт хийгдэж байгаа. Албан ёсны нээлт хийхэд бэлэн болсон” хэмээн мэдэгдлээ.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...