Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хорхе Феррер Родригесийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд ноён Хорхе Феррер Родригес Монгол-Кубын харилцаанд эрүүл мэндийн салбар чухал байр суурь эзэлдэг уламжлалт салбар болохыг онцлон тэмдэглээд Кубын анагаах ухаан, ялангуяа биотехнологийн дэвшлээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, хуваалцах сонирхолтой байгаагаа илэрхийлж, тодорхой асуудлаар санал дэвшүүлэв. Тэрбээр Куба Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээг танилцуулж, түүнчлэн тус улсын биотехнологийн компаниудын хөгжүүлсэн вакцинуудын талаар мэдээлэл өгөв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинээр томилогдсон Элчин сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу өнгөрсөн оны 4 дүгээр сард байгуулсан хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын Хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан чиглэлүүдээр хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх эрмэлзлэлтэй байгаагаа дахин нотлов. Дээр дурьдсан Санамж бичгийн хүрээнд хоёр улсын Эрүүл мэндийн яамд халдварт болон халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, анагаах ухаан, эм зүй, биотехнологийн судалгаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 цар тахлын дотоодын нөхцөл байдал хийгээд цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, нэн ялангуяа вакцинжуулалтын хамрагдалт, үр дүнгийн талаар танилцуулж, улмаар Эрүүл мэндийн яамд хоорондын анхны Зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтааж зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
More Stories
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...
Баянбүрдийн тойргийг дөрвөн замын уулзвар болгоход 318 САЯ төгрөгийн төсөв баталжээ
Өнгөрсөн 10-р сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэйн өндөрлөг” хөшөө бусдын санамсаргүй үйлдлийн улмаас...
Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад осол гарсны улмаас 1,500 өрх халаалтгүй болжээ
ОХУ-ын Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад өчигдөр буюу 2025 оны 12 сарын 07-ны өдөр осол гарсны улмаас 1,500 орчим өрх...