Туул голд их хэмжээний загас жараахай үхсэн тухай дуудлага, мэдээлэл өчигдөр НБОГ-т иржээ. Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд 17:00 цагт нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар “усны түвшин багассанаас болсон” гэж дүгнэсэн байна. Туул голын сав газрын захиргаанаас энэ талаар тодрууллаа.
Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр, Сонсголонгийн гүүрээс доош 1.5 км зайд голын гадарга дээр олон тооны загас жараахай үхжээ. “Өнгөрсөн намар гол хөлдөх үед голын салаа руу орсон загас жараахай эх гол руугаа орж амжилгүй хөлдсөн байх магадлалтай. Голын мөс хайлж, цооног үүссэнээр үхсэн загас гадарга дээр гарч ирсэн. Халдварт өвчин болон бусад шалтгаан нөхцөлийг мөн тодруулна” гэсэн юм.
Одоогийн байдлаар усны түвшин багасч, урсгалгүй болсны улмаас загас жараахай хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн гэж тайлбарлаж байна. Энэ байдал саяхнаас үүсээгүй. Өнгөрсөн намар голын салаа хөлдөж, загас жараахай үхэж, урин цаг ирж, голын мөс хайлахтай зэрэгцэн гадарга дээр гарч ирсэн гэж байгаль хамгаалагч хэлсэн. Ямартай ч усны түвшнээс өөр шалтгаан байгаа эсэхийг шалгах аж.
Үхсэн загас, жараахайгаар усны шувууд ирвэл хооллоно. Харин амьд үлдсэн хэсгийг нь голын мөсийг сэтэлж, эх гол руу нь оруулах арга хэмжээ авна гэж НБОГ-ын байгаль хамгаалагч тайлбарлав.
Жил бүр Туул голд ийм нөхцөл байдал үүсдэг байна. Өнгөрсөн жил Маршалын гүүр орчимд мөн олон тооны загас, жараахай үхэж, өмхийрсөн байжээ. Энэ нь голын усны урсац багассан, олон салаа болж тасарсан зэрэгтэй холбоотой аж.
Эцэст нь хүний буруутай үйл ажиллагаа, голын усанд хог хаягдал хийдэг, элдэв химийн найрлагатай усаа нийлүүлдэг зэргээс болж голын ус татарч, эргээд загас, жараахайн амьдрах нөхцөлийг үгүй хийж байгааг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө...
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой тохиож байна.
Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах...
