Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: “Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. 5 жилийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсний үр дүнд шинэчлэн найруулах ёстой гэж үзсэн. Тухайн үед тус хуульд 240 гаруй хуулийн зөвхөн хариуцлагатай холбоотой заалтыг оруулсан.
5 жилийн хугацаанд юу нь болохгүй байсан тухай судалгаа хийсэн. Иргэдийн дунд торгодог, шийтгэдэг хууль гэсэн ойлголт нийгэмд байгаа. Тиймээс зөвхөн торгоод байхгүй, төр шалган туслах чиг үүргийг тусгасан. Ирэх пүрэв гарагт хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хуулийн гол онцлог нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар хэрхэн явуулах вэ гэдгийг тусгасан. 11 мянган албан тушаалтан зөрчлийн дугаар авах гэж прокурорын байгууллагад дугаарладаг. Тиймээс үүнийг хялбарчилж цахимаар дугаар тавьдаг, прокурор цахимаар хяналт тавьдаг болъё гэж шийдсэн.
Түүнчлэн 2016 онд Хөгжлийн банканд хийсэн ЗГ-ын ажлын хэсгийн шалгалтын дүнг ил тод болгохоор боллоо. Тухайн ажлын хэсгийн шалгалтын мөрөөр ямар ажлууд хийсэн, ямар нь замхарсан бэ гэдгийг ил тод болгоно. 130 хуудас шалгалтын материал байна. Ямар зээлүүдийг тухайн үед хуулийн байгууллагад шилжүүлсэн, хэрхэн шийдэгдэж өр төлбөр барагдуулсан, Сангийн яам холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан бол өнөөдрийнх шиг үр дагавар бий болох байсан уу гэдгийг ил болгоно. Тухайн үед ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт оруулахад эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай байсан учраас энэ материалыг нууцалсан” гэв.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...